Хөлийн өсгийний эмчилгээ
2015-12-15

Хөлний өсгийний арьс их эмзэг. Байнга арчлахгүй бол  хагарах, хуурайших, өнгөө алдах эрсдэлтэй. Америкийн “www.wikihow.com” сайт хагарсан өсгийгөө хэрхэн арчлах аргаас нийтэлжээ.

 

Алхам №1


 

Өсгий тань хагарвал эхлээд бага зэргийн лимонтой усанд хөлөө 10 минут дүр. Лимон өсгийг эмчлэхээс гадна хөлний өнгийг тань сэргээнэ.

 

Алхам №2


 

Нэг литр усанд хоёр халбага ахуйн спирт хий. Спирттэй усанд хөлөө 10 минут дүрснийхээ дараа бүлээн усаар хөлөө сайтар угаагаарай. Нэг долоо хоногийн дараа үр дүнг нь харах болно.

 

Алхам №3


 

Өсгийгөө сойздож угаасныхаа дараа хүнсний гялгар тороор ороож, оймс өмсөөрэй. Гурван хоногийн дараа таны өсгий эдгэрнэ.

 

Алхам №4


 

Ханиад болон үрэвсэл дарах эмийг нунтаглаад хагарсан өсгий дээрээ түрх. Эм таны өсгийг эдгээх болно.

 

Алхам №5


 

Сахлын хөөс. Эрчүүдийн байнга ашигладаг сахлын хөөсийг хагарч, өнгөө алдсан өсгий дээрээ түрх. 15 минутын дараа хөлөө угаагаад, тэжээлийн тос түрхээрэй.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
BuyanjargalChoijilsuren:
Javsanritayahoo.com
2016-03-09
zak:
Bayarlalaa.
2016-02-17
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2015-12-15