Үс уналтыг зогсоох арга
2015-12-15

Америкийн “www.wikihow.com” сайт үс уналтыг зогсоох аргаас нийтэлжээ.  

Үс унах нь олон шалтгаантай. Стресс, хүүхэд төрүүлэх, эмийн зохисгүй хэрэглээ, үсний будаг, химийн гаралтай бүтээгдэхүүн, буруу зуршил, нойргүйдэл гэх мэт хүчин зүйлсээс шалтгаалан үс унадаг.  

 

Алхам №1

 

Үсээ угаахаасаа өмнө үсний тос хэрэглэж заншаарай.

 

Алхам №2

 

Өглөө сэрснийхээ дараа үснийхээ үзүүрт оливын тос эсвэл самрын тос түрх. Энэ тоснууд шампуниар угаасны дараа шууд арилах болно. Тосонд агуулагддаг амин дэмүүд үсэнд тэжээл өгч, уналтыг зогсооно.

 

Алхам №3

 

Үсээ самаар самнах үед их хэмжээний үс унадаг. Тиймээс та аль болох самнаас татгалзаарай.

 

Алхам №4

 

Сам хэрэглээгүй үедээ 2-3 минутын турш үсээ сэнсдэхийг зөвлөж байна. Энэ арга үс уналтаас хамгаалах болно.

 

Алхам №5

 

Үс гэмтэж, унадаг гол шалтгааны нэг бол үсээ задгай тавих. Хэрвээ та үсээ эрүүлжүүлж, бат бөх болгохыг хүсч буй үсээ боож сураарай.

 

Алхам №6

 

Үсээ эрүүлжүүлэх, үс уналтыг зогсоох шилдэг арга бол үсээ тайрах. Үс унаж, гэмтэх үед хамгийн эхэнд үсний үзүүр салаалдаг. Салаа таны үсний ургалтад саад учруулах болно.

 

Алхам №7

 

Та үсэндээ будаг түрхэж, хими хийлгэсэн бол аль болох жимс, жимсгэнийг хүнсэндээ хэрэглээрэй. Жимс таны үсний угийг эрүүлжүүлж, дотроос нь эмчлэх болно.

 

Алхам №8

 

Гадуур гарахдаа үсээ хамгаалж, алчуур зүүгээрэй. Цас, бороо, салхи үс гэмтээдэг.

 

Алхам №9

 

Долоо хоногт хоёроос доошгүй удаа үснийхээ уганд массаж хийгээрэй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Delger:
Delgertsrtseg mal n orchuulsan bn. Ogt buruu yum bj magadgui bolgoomjtoi bgarai. Setguulch nertei yridag malnuudiin oruulsan yumand bitgii itgeerei
2015-12-25
Зочин:
Hudlaal b.diishd
2015-12-15