Ах, дүү хоёр 424 саяын дээрэмдсэн байжээ
2015-12-15

Худалдаа хөгжлийн банкны Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах салбарт зэвсэгтэй этгээдүүд дээрмийн гэмт хэрэг үйлдэж, их хэмжээний мөнгө алдагдсан.

 

Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж, 24 цагийн дотор дээрмийн хэргийн сэжигтнүүдийг илрүүлэн баривчилж, эд мөрийн баримтаар 380 орчим сая төгрөг хураасныг өчигдөр цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.

 

Тэгвэл дээрмийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд 380 биш 424 сая төгрөг дээрэмдсэн байжээ. Хэргийн мөрдөн байцаалтын явцад гэмт этгүүд ломбардад тавьсан машиндаа 30 сая төгрөгийг нуусан нь илэрчээ. Дээрмийн гэмт хэрэг үйлдсэн ах дүү хоёр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашинаас 394 сая төгрөг хадгалсан байсныг илрүүлсэн. Ингэснээр цагдаагийн алба хаагчид гэмт этгээдүүдийн дээрэмдсэн 424 сая төгрөгийг банкинд хүлээлгэн өгч хохиролгүй болгож ажиллажээ.

 

Дээрмийн гэмт хэрэг үйлдсэн төрсөн ах дүү хоёр Б, Э нарт Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Яахав дээ амьдралд янз бүрийн юм болж л байдаг Хүн амьтан алж гэмтээгээгүй нь сайн байна
2015-12-15
Зочин:
Худалдаа Хөгжлийн банк олсон 424 сая төгрөгнийхөө дор хаяж 20 хувийг цагдаагийн байгуулагад өгөх байлгүй дээ. Харин түүнийгэээ зарлаж байгаад өгөх хэрэгтэй
2015-12-15
IRGEN:
MUU 2 NIIGMIIIN SHAARNUUD ZALUU HUMUUS BAIJ ARCHAAGUI NOVSHNUUD.
2015-12-15