Хэт даврагчдын эсрэг 34 улс нэгдлээ
2015-12-15

Саудын Араб улсын санаачлагаар терроризмтой тэмцэх эсвэл байгуулагдсан тухай тус улсын Батлан хамгаалах яамны сайд Мухаммед бин Салман аль Сауд мэдэгджээ. Тус эвсэлд Египет, Катар, АНЭУ, Турк, Пакистан, Афганистан, Хойд Африк, Чад, Ливан, Ливи, Йемен, Малайз гэх мэт 34 улс нэгдсэн хэмээн “TASS” агентлаг уламжлав. Тус эвслийн удирдах байр Эр Рияд хотноо байрлах гэнэ.

 

Арабын эвсэл Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл болон эвсэлд багтсан орнуудад заналхийлдэг террорист бүлэглэлүүдэд цохилт өгөх гэнэ. Гэхдээ цэргийн ажиллагаа хэзээ эхлэх нь тодорхойгүй байна. 

 

Саудын Араб хэт даврагчдаас хамгаалан хил орчимдаа хоёр метрийн өндөртэй цагаан хэрэм барьж эхэлсэн ч тэдний дайралтаас иргэдээ хамгаалж чадахгүй байгаа. Хэт даврагчид энэ онд тус улсад хэд хэдэн удаа халдаж, 100 гаруй хүний аминд хүрчээ.

 

Дээрх орнууд АНУ, Британийн байгуулсан олон улсын эвсэлд багтдаг хэдий ч ийнхүү барууны орнуудын дэмжлэггүйгээр хэт даврагчдад цохилт өгөхөөр болжээ.

 

АНУ өнөөдрөөс эхлэн хэт даврагчдад бие дааж цохилт өгөхөөс гадна Сирийн цэргүүдэд дэмжлэг үзүүлэх 200 гаруй явган цэргээ Ракка хотноо илгээсэн билээ. АНУ-ын байгуулсан цэргийн эвсэлд 60 улс багтдаг юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Мэдээгээ зөв бич Саудын Араб хөрш Йемен улсыг бөмбөгдөж байгаа юм Йемен улсын эсрэг дайнд Саудын Арабын холбоотонуудын тоо Суннит шашинтай 34 улс болсон гэж байна Ядуу буурай Йемен улс террориост улс биш Йемены шийт урсгалын партизанууд Агаарын бөмбөгдөлтийг зогсоох гэж Саудын Арабын нутгийн гүнд орж цохилт өгч байгаа юм Йемен улсыг Ираны шийтүүд дэмжиж байна
2015-12-15
иргэн:
Исламын вант улс нийтдээ 95 улстай байлдах болж дээ... Заримдаа өөрсдөө өөртөй дайсан бэлтгэх юм.
2015-12-15
иргэн:
Исламын вант улс нийтдээ 95 улстай байлдах болж дээ... Заримдаа өөрсдөө өөртөй дайсан бэлтгэх юм.
2015-12-15
Зочин:
Зиа зиа ингээд Дэлхийн хэмжээний Дайн болж байгаан биз дээ
2015-12-15