1995-96 оны Буллс багийн 72-10 амжилтын 10 хожигдол нь...
2015-12-15

1995-96 оны Чикаго Бүллс багийн 72-10 амжилт. Тэр дундаа ямар ямар 10 багт хожигдсон… Тэд тухайн улиралд 1 тоглолтонд дунджаар 105.2 оноо авдаг байсан бол өрсөлдөгч багууддаа 92.9 оноо алддаг байжээ. Тухайн улиралдаа Чикага Бүллс НБА-н төдийгүй өөрсдийнхөө 4 дэх аваргыг авч байжээ.

 

#Loss 1 – Бүллс улирлыг 5-0 гэж эхлүүлээд байсан бөгөөд 6 дахь тоглолтондоо Орландо Мэйжик багтай тоглож 94-88-аар хожигдол хүлээсэн. Тус тоглолтонд Жордан 40%-тай довтолж 23 оноо, 7 самбар, 6 дамжуулалт, 2 бө таслалт хийсэн. Түүний хамгийн сайн хамтрагч Скотти Пиппен 7/20, 17 оноо авчээ. Харин Орландо-оос Анферни Хардуэй 12/18 холын зайнаас 4/7 нийтдээ 36 оноо авсан

 

#Loss 2 – Бүллс анхны хожигдлоосоо хойш 5-н тоглолт дараалан хожиж 10-1 гэсэн амжилттай явж байсан боловч 2 дахь хожигдолоо Шон Кемп, Гари Пайтон-оор удирдуулсан Сиэтл Сүпер Сониксд 97-92 харьцаатай ялагдал хүлээсэн.

 

Жордан 6/19 22 оноо авч харин түүнд Бүллс-н төвийн тоглогч Люк Лонгле 7/10, 21 оноо авч тусалсан

 

#Loss 3 – Сиэтл хотын залуусд хожигдсоноосоо хойш 13 тоглолт дараалан ялалт байгуулж 23-2 амжилттай явж байсан. Тухайн үед Чикаго Бүллс багийг ямар баг зогсоох бол гэсэн асуулт ихээр гарч ирээд байсан. Тэгээд тэд улирлын 26 дахь тоглолтоо Индина Пэйсэрс багтай хийж 103-97 харьцаатай хожигдсон. Тус тоглолтонд Жордан 11/28 довтолж 30 оноо 10 самбар. Пиппен 26 оноо. Эсрэг багаас Режжи Миллер 7/14 холын зайнаа 4/6 25 оноо аваад байсан бол Индианагийн төвийн тоглогч 2.24 см өндөртэй Рик Смит 10/16 довтолж нийтдтээ 26 оноо авч хожлын гол шалтгаан болсон юм.

 

#Loss 4 – Бүллс тэр өдрөөс хойш 18 дараалан хожил байгуулсан. 18 хожлыг Денвер Наггетс-ууд 105-99-аар хожиж тэр их цувралыг зогсоохын зэрэгцээ 4 дэх ялагдалыг нь амсуулсан юм. Сакраментод солилцоогоор явах нь тодорхой болсон Махмуд Абдул-Рауф 13/27 довтолж 32 оноог авсан. Тус тоглолтонд Жордан өөрийн гайхалтай тоглолтоо үзүүлэн 39 оноо холын зайнаас 4/7 амжилттай болгосон

 

 

#Loss 5 – Чарлз Баркли-ээр удирдуулсан Финикс Санс-ууд Бухнуудыг 106-96 харьцаатай хожиж 5 дахь ялагдалыг нь хүлээлгэсэн билээ. Бухнууд ийнхүү 2 дараалан хожигдол амссаны зэрэгцээ 5 дахь ялагдалаа хүлээсэн нь энэ. Тус тоглолтонд Жордан 9/22 довтолж 26 оноо 6 дамжуулалт, Родман 14 самбар, Пиппен бараг трипл-дабл хийх дөхөж 19-9-8. Харин Баркли 35 оноо 16 самбар гүйцэтгэсэн

 

#Loss 6 – Финикс Сансд хожигдсоноос хойш Бухнууд 7 дараалан ялж 48-5 гэсэн амжилттай явж байв. Жордан шидэлтүүдээ ээлж дараалан алдаж тухайн үед Жорданы муу тоглолт болж байна хэмээн хэвлэл мэдээллээр ярьцгааж Майами Хит багт 113-104-өөр хожигдож Бухнууд 6 дахь ялагдалаа хүлээсэн. Тэрээр 9/21 довтолж 31 оноо 9 самбар, 5 дамжуулалт, 4 б/таслалт хийсэн. Эсрэг багаас Рекс Чапмэн 12/17 довтолж нийтдээ 39 оноо авсан

 

#Loss 7 – 48-6 гэсэн амжилтаас 6 дараалан хожоод байсан цувралыг Нью Йорк Никс Бухнуудыг 104-72 бут ниргэж зогсоосон. МЖ 32 оноо 12/26 довтолсон. Эсрэгээрээ Дерек Харпер болон Патрик Юинг нар 49 оноог аваад байсан боловч дөрвөн ч тоглогч 10-с дээш оноог авч хожлын гол шалтгаан болсон. Тус тоглолтонд Бухнуудыг ийм муу довтолгоотой байхыг анх удаа харж байна гэдэг

 

#Loss 8 – Тоглолт 107-108 аар Бухнууд хожиж байх үед Трэйси Муррай самбар доороос сул 2 оноог авч тооны харьцааг 109-108 болгосон. 15 секунд дутуу байхад Бухнууд довтолгоо хийж улмаар Стив Керр холын зайнаас шидэж алдсан бөгөөд тэр бөмбөгийг нь Жордан аваад оруулсан боловч цаг дууссан үед оруулсан гээд тэр бөмбөгийг тооцоогүй билээ. Улмаар Торонто өөрийн талбай дээрээ Бухнуудыг 109-108 харьцаатай ганцхан бөмбөгний зөрүүтэй буулган авч 8 дахь хожигдолыг нь өгсөн.

 

Трэйси Муррай – Би тэр тоглолтыг мартаж чаддаггүй. Яагаад гэвэл би Торонто Репторс багт нэг улирлыг өнгөрөөхдөө тийм гайхамшигтай тоглолтын баатар болно гэж төсөөлөөгүй байсан. Миний оруулсан бөмбөгөөр манай баг Бухнуудыг буулгаж авч байсан. Тэр үед Бухнууд бусдаасаа илт давуу давамгай бас тэдэнтэй хэн ч өрсөлдөж чадах баг мөн энэ зэрэгцэх баг үнэндээ байгаагүй

 

#Loss 9 – 4 сарын 8-нд Шарлотт Хорнетс Бухнуудын гэрт нь ирж тоглосон. Бухнууд тэр үед 66-8 гэсэн амжилттай явж байлаа. Ингээд Бухнууд хожигдож 66-9 болсон. Тэр үед Хорнетс Бухнуудын талбай дээр нь 98-97 оор хожиж Бухнууд энэ улирлын гэртээ хийсэн анхны хожигдолоо амсаж байжээ. Тус тоглолтонд Жордан гайхалтай байж 13/27 довтолж 40 оноо, 11 самбар, 5 дамжуулалт өгсөн. Пиппен 7 хон оноог авсан. Эсрэг багаас Кенни Андерсон 20 оноо харин сэлгээнээс Делл Көрри 29 минутанд 19 оноо, Метт Гайгер 14 оноо авсан билээ. Тэгээд Бухнууд 5-н тоглолт дараалан хожиж улирлынхаа 70 дахь хожлоо Милуоки Баксын  эсрэг хийж авсан.

 

 

#Loss 10 – Ингээд Бухнууд 71-9 гэсэн амжилттай талбай дээрээ Индиана Пэйсэрс-г хүлээн авч тоглож 100-99 харьцаатай хожигдсон. Ингээд Бухнуудын хувьд гэртээ хийсэн 2 дох ялагдалаа хүлээж байгаа нь энэ билээ. Бухнуудын хожигдолын шалтгаан нь Тэд багаар муу тоглосон бас багийн лидер МЖ 9/23 довтолж 23 оноо авсан бол түүнд Тони Күкоч 20 оноо авч тусалсан. Харин эсрэг багаас 6-н тоглогч 10-с дээш оноо авсан нь энэ тоглолтын хожлын гол үндэс гэж ярьцгаадаг билээ.

 

Бухнууд хамгийн сүүлийн тоглолтоо Вашингтон Бүллетс багийг хожсоноор 72-10 болж НБА-н бүх цаг үеийн хамгийн шилдэг үзүүлэлт болсон билээ. Одоогоор тэдний рекорд амжилтыг ямар ч баг эвдэж чадаагүй. Харин дараа улиралд нь Бухнууд 69-13 гэсэн амжилт үзүүлж тэр нь 1972 оны Лейкерс-н амжилттай зэрэгцэж очсон

Тухайн улиралд Бухнууд Плей-Оффд

 

1-р шатанд Майами Хит 3-0

2-р шатанд Нью Йорк Никс 4-1

3-р шатанд Орландо Мэйжик 4-0

НБА-н аваргын төлөө Сиэтл Сүперсоникс 4-2

Тэр жилдээ Майкл Жордан бас нэгэн рекорд тогтоосон нь нэг улиралд 3 MVP шагналыг авсан.AMVP, MVP, FMVP

Шилдэг дасгалжуулагч: Фил Жэйксон

6 дахь тоглогч: Тони Күкоч

Шилдэг менежерийн шагнал: Жерри Краус

 

 

 

эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин