АСЕМ-ын зочдод үйлчлэх үйлчилгээний ажилчдыг бүртгэж эхэллээ
2015-12-15

 

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр  уулзалт ирэх оны долоодугаар сард манай улсад болно. Энэхүү уулзалтын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх зочид буудлын үйлчилгээний ажлын байранд ажилгүй иргэдээс сонгон шалгаруулж авах аж. Нийт 11 чиглэлээр ажиллах иргэдийг бүртгэж, мэргэжлийн ур чадварын сургалтад хамруулах юм байна. Бүртгэл өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд энэ сарын 21-ний өдрийг дуустал Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн Үндэсний төвд явагдана. 

 

Мэргэжлийн чиглэл:

 

  • Хоол үйлдвэрлэл тогооч,
  • Талх нарийн боов,
  • Зочид буудлын үйлчилгээний ажилтнууд буюу хаалгач,
  • Авто зогсоолын ажилтан,
  • Ачаа зөөгч,
  • Зочин угтагч,
  • Зочин хүлээн авагч,
  • Өрөөний үйлчлэгч,
  • Нийтийн талбайн үйлчлэгч,
  • Угаалгын ажилтан,
  • Зөөгч бармен,  
  • Хөтөч тайлбарлагч зэрэг болно.

 

Shuud.mn
Сонин хачин
Уянга:
Хан-Уулд хуучнаар гутлын үйлдвэр байсан одоо Номин болсон байгаа тэрний хажууд байдаг шдээ
2015-12-16
ерөнхийлөгчөө:
АСЕМ-ийг Монголд явуулаад ямар ч ашиг байхгүй, тэртээ тэргүй Чингис хаан дэлхийд таниулчихсан байхад нэмж зарлага гаргаж өөрсдийн аж ахуйн нэгжүүдээ угжих, ард түмнээ үгүйрүүлэн хоосруулах шаардлага байхгүй шүү
2015-12-15
Зочин:
Hodolmor erhleltiin vilchilgee medeeleliin tow gj haana baidgim be
2015-12-15
Уянга:
Хан-Уулд хуучнаар гутлын үйлдвэр байсан одоо Номин болсон байгаа тэрний хажууд байдаг шдээ