Хүүхдийн мөнгө олгох журамд өөрчлөлт орууллаа
2015-12-15

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа. 

 

2012 оны 10 дугаар сараас эхлэн Хүний хөгжил сангаас хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгож эхэлсэн. 2015 оны 11 дүгээр сард 1 сая 27 мянга орчим хүүхдэд хүүхдийн мөнгө олгожээ. Хүний хөгжил сангийн 2015 оны төсөвт уг арга хэмжээнд зориулан 240 тэрбум төгрөгийг тусгаад байна.

 

Хүний хөгжил сангийн 2016 оны төсөвт 144 тэрбум төгрөг баталсан нь 2015 оны төсвөөс 40 хувиар буурсан дүн юм. Хүүхдийн мөнгөнд зарцуулах төсвийг бууруулсантай холбоотойгоор УИХ-аас 2015 оны 103 дугаар тогтоол гаргаж, өрхийн амьжиргааны түвшний 20 бүлгийн 1-17 бүлгийн өрхийн 0-18 насны хүүхдэд олгохоор шийдвэрлэсэн.

 

Хүүхдийн мөнгө авахын тулд өрхийн амьжиргааны түвшин тогтоолгох шаардлагатай. Түвшин тогтоолгоогүй болон дахин тогтоолгох хүсэлтэй өрхүүд үлдсэн хугацаанд харъяа Нийгмийн халамж, үйлчилгээний газар, хэлтэстээ хандан өргөдөл гарган өрхийн амьжиргааны түвшин тогтоолгож, хүүхдийн мөнгө авах эрхтэй болох юм.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Huuhed buhen tegsh erhtei
2015-12-16
Zochin:
Ta nar boliochee oorsdoo ylsiin mongiig heden terbymaar idcheed odoo ireedvi bsn hvvhedrvvgee dairahaas icheech henii hvvhed n hamaagvi bvgd l hvvhed shvv dee hyrimtlal vvsgeed syrgaltiin tolbor zarim ailyyd amjirgaandaa hereglej bga tatwar tologchduin mongoor garaa ygaah hereggvi ahij AH hezeech songohgvi!!!!!! Daraagiin songyyliar garsan nam n bvh hvvhdvvded bytsaaj olgoh heregtei xarin TA nariin hvvhdvvded hereggviee ardiin hvvhdvvded heregtei.
2015-12-16