ОХУ-д хийх Керригийн айлчлал эхлэв
2015-12-15

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Сирийн хямралын асуудлаар ярилцахаар ОХУ-ын нийслэл Москва хотноо хүрэлцэн ирсэн тухай “TASS” агентлаг мэдээллээ. Керриг тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон албаны хүмүүс угтан авчээ.

 

Керри газардсан даруйдаа С.Лавровтой Оросын цэргийн ажиллагааны талаар ярилцсан байна. Лавров “Керригийн айлчлалаар АНУ-ын ямар бодлоготой байгааг мэдэх боломжтой” гэсэн бол Керри “АНУ, Орос улстай хамтран хэт даврагчдад цохилт өгөх эсэхийг энэхүү айлчлалаар шийдвэрлэх болно” гэж мэдэгджээ.

 

“Айлчлал хэдэн цаг, хэдэн өдөр үргэлжлэх нь тодорхойгүй байгаа. Керригийн айлчлалын гол зорилго нь Ерөнхийлөгч В.Путинтэй уулзах” хэмээн Цагаан ордноос мэдээлэв. Вашингтон, Путиний дэмжлэгтэйгээр Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадыг сөрөг хүчин болон босогчидтой уулзуулах төлөвлөгөөтэй байгаа юм.

 

Кремлийн хэвлэлийн алба “Ерөнхийлөгч В.Путин маргааш Керриг хүлээн авч уулзана” гэж уламжилжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Bbbb:
Assadiin huvi zayanii tal deer orosoos yamar ch buult hiihgui amerik oorsdoo l buult hiine
2015-12-15