Оюутолгой хөдөлж эхэллээ
2015-12-16

Монголын Засгийн газар болон Рио Тинто групп гацаад буй Оюутолгойг цааш хөдөлгөх гэрээг байгуулж чаджээ. Гэрээ өчигдөр зурагдсан байна. Энэ талаар олон улсын хэвлэлүүд хэрхэн мэдээлснийг сонирхуулж байна.

 

 

Бүх хөрөнгө оруулалт ам.доллароор хийгдэнэ

 

Олон жилийн турш гацаад буй Монголын Оюутолгойн далд уурхайн төсөл өнөөдрөөс  хөдлөх боломжтой боллоо. Учир нь Оюутолгойн төслийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” групп болон Монголын Засгийн газар харилцан тохиролцоонд хүрч, далд уурхайн санхүүжилтийг шинэчлэх гэрээнд гарын үсэг зурсан байна. Хоёр тал энэ оны тавдугаар сард тохиролцоонд хүрч, өчигдөр 4.4 тэрбум ам.долларын гэрээг амжилттай үзэглэжээ.

 

Бүтээн байгуулалтын ажлыг арилжааны 15 банк, Австрали, Америк, Канадын Засгийн газрын агентлаг, Олон улсын санхүүгийн байгууллага нэгдэж, хөрөнгө оруулахаар болсон байна. Бүх хөрөнгө оруулалт ам.доллароор хийгдэнэ.  

 

“2016 оноос эхлэн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил улам эрчимжих болно” хэмээн “Рио Тинто” группийн төв сайтад мэдээлжээ.

 

Эх сурвалж: Австралийн “www.smh.com.au” сайт.

 

 

2100 он хүртэл ашиглах боломжтой

 

Австралийн уул уурхайн “Рио Тинто” групп Монголын Оюутолгойг хөдөлгөж, эргэлтэд оруулах 4.4 тэрбум ам.долларын гэрээг өчигдөр тус улсын удирдлагуудтай байгуулж чадсан байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэхүү түүхэн гэрээг үзэглэсэн аж. “Рио Тинто” дээрх хөрөнгө оруулалтаа олон улсын 15 компаниас авахаар тохиролцож чаджээ.

 

Оюутолгойд 2.5 тэрбум тонн зэс, алтны нөөц байна хэмээн тооцоолжээ. Энэхүү ордоос гадна бусад ордыг 2100 он хүртэл ашиглах боломжтой. Ийнхүү Оюутолгойн хувь эзэмшигчид урьдчилсан байдлаар 100 гаруй тэрбум ам.долларын орлого олох боломж бүрдэж байна.

 

Эх сурвалж: Хонконгийн “www.channelnewsasia.com” сайт

 

 

Монгол хүчирхэг эдийн засагтай улс болно

 

Монгол дахь хамгийн том орд Оюутолгойг хөдөлгөх 4.4 тэрбум ам.долларын гэрээг өчигдөр албаныхан үзэглэсэн байна. Олон улсын арилжааны 15 банк болон таван агентлаг хөрөнгө оруулалт хийхээр тохиролцжээ.  

 

 

Герман, Голланд, Австрали, Франц, Канадын арилжааны банкууд хөрөнгө оруулахаар болсон байна. Олон улсын хөрөнгө оруулагчдад “Рио Тинто” групп баталгаа өгчээ. Тус группын гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак “Харилцан буулт хийсний үр дүнд Оюутолгойг хөдөлгөх гэрээг байгуулж чадлаа. Бид арилжааны банкуудын тусламжтай хөрөнгө оруулалтаа бүрдүүлж байна” гэж хэлжээ.

 

“Рио Тинто” группийн охин компани “Turquoise Hill”-аас “Эхний ээлжинд ажиллах хүчин болон дотоодын аж ахуйн нэгж, эдийн засгийн мөнгөн урсгал нэмэгдэх болно. Энэхүү төслийн санхүүжүүлт ДНБ-ий 37 хувьтай тэнцэх болно” гэж мэдэгджээ.

 

“Монгол хөрөнгө оруулалтыг татаж, зөв ашиглаж чадвал хэдхэн жилийн дараа танигдахын аргагүй хүчирхэг эдийн засагтай улс болно” хэмээн Америкийн эдийн засагч хэлсэн байна.

 

Эх сурвалж: Америкийн “www.afr.com” сайт.

 

 

Удахгүй Оюутолгойн барилгын ажил эхэлнэ

 

Монголын Оюутолгойн ордыг хөдөлгөх 4.4 тэрбум ам.долларын гэрээг “Рио Тинто” болон тус улсын удирдлагууд байгуулж чаджээ. Энэ өдрийг түүхэн өдөр хэмээн хэлж болно. Учир нь 2014 оноос хойш Оюутолгой гацаад байсан юм. “Рио Тинто” дээрх хөрөнгийг олон улсын 15 банк болон олон улсын санхүүгийн байгууллагаас татна.  Ирэх оны эхний хагас гэхэд Оюутолгойн барилгын ажил эхлэх билээ.

 

Зээлийн хүү нь Английн банк хоорондын захын суурь хүү буюу “LIBOR + 6%” байхаар тогтсон байна. 2013 онд 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байсан ч эцэстээ 4.4 тэрбум доллар болж өсчээ. Үүний 0.3 тэрбум доллар нь шимтгэл хураамж, татварт төлөгдөж, 4.1 тэрбум доллар нь Оюутолгойн төслийн далд уурхайн санхүүжилтэд зориулагдахаар гэрээнд тусгагджээ.

 

Эх сурвалж: Америкийн “www.financialpost.com” сайт.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ахиад л маллуулчихлаа
2019-05-30
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-04-19
Зочин:
Сайхан мэдээ байна. Монгол улс минь хямралаас хурдан гарах болтугай
2015-12-17
Шинэ Монгол:
Нөгөө хэвлэх үйлдвэрийн газар 24 тэрбум хүрсэн гэл үү. Баянхонгор аймгийг газартай нь баялагтай нь 1000 тэрбум доллараар зарчихъя. 800 тэрбумыг нь Швейцарийн банкинд хадгалчихаад хүүг нь цохиод хэвтэж байя. Монголын эдийн засаг жилд сайндаа 2-3 тэрбум шингээнэ. Жил бүр зам, сургууль цэцэрлэг юу дуртайгаа барьж бүтээн байгуулалт хийе. Залуусаа гадаад дотоодод сургаж хөгжүүлж боловсруулъя. Нийгмийн халамжийг жинхэнэ ёсоор ард иргэд, хөгшин хөвөө, хүүхэд нялхаст хүртээе. Өрөө төлье. Монголын түүхийг харахад газар нутгаа үргэлж үнэ цэнэгүй алдаж ирсэн. Энэ сайхан газар нутаг маань цаашид бидэнд үлдэх баталгаа байхгүй. Чингисийн үеийн, за болъё Хувьсгалын өмнөх газар нутаг хаана байна. Хүчирхэг удирдагч Цэдэнбал төрсөн өвөлжөөгөө Оросод алдаж л байсан. 90 онд хилийн цэс тогтооход Хятадад алдаж л байсан. Муугаар бодоход 1,6 тэрбум хүнтэй Хятад улсад иргэний дайн гараад 10 сая хятад Монгол руу дүрвээд ороод ирэхэд бид яаж зогсоохийн? Магадгүй 100 сая энгийн хятад иргэн зугтаад ирвэл яах вэ?
2015-12-16
Зочин:
ЯАСАН Ч БАЙСАН ОДОО ОВЮУТОЛГОЙ ТУХАЙ БИТГИЙ ЯРЬЦГАА. АМ ХЭЛНИЙ ГАРЗ БОЛСОН ШҮҮ ОДОО БОЛ
2015-12-16
Маниусаарч үгийн хэлүүлэх амархан ч юм до:
Маниусаарч үгийн хэлүүлэх амархан ч юм до. Хаалага аа барьхад л ахаа уучлаарай гээд л нус нулимас аа гоожуулаад л гуйгаад гүйх юм да.Гуйн гэдэг гутамшиг гуйлгана гэдэг гайхамшиг гэдгийг үзүүллээ хэдэн жил ч гүрийж байж сансандаа хүрвээ Ингэхийг нь мэдсэн бол аль эрт Алтанхуяг буугаад өгчихсөн бол арай л үнэтэй бөгөөд хугацаа хожсон буулт болох байсан вм санж .Эх орноо нэгд тавиад алтанхуяг юу хожив до гэмээр л байна хөөрхий
2015-12-16
zochin:
Худлаа эх орон ч цариалсан хийрхсэн нөхдүүд одоо больмоор юм зүгээр л наад ажилын тайван явуулж үз.
2015-12-16
Зочин:
Ажлын байр бий болж, татвар төлөлт нэмэгдэх гэж байна. Малууд амаа татаасай, өчнөөн жил гацаалаа, АНУ, Их Британи, Австрали хүртэл Хятадаас хөрөнгө оруулалт татахаар алалцаж байхад хэдэн хуурамч эх орончдын судалгаагүй бурсан тоо ярьсан Тотьнууд эдийн засгийг алж гүйцлээ... Бямбасүрэн гэж өвгөн байна, Эрдэнэтийн зэсийг Орост тонныг нь ганц үхрийн үнээр өгч байхад хэл ам хийгээгүй хирнээ одоо нэг их од болж гэнэ, Ганбаатар байна, ганц ч тоосго өрж үзээгүй цагаан гартан Ажил хийх гэсэн болгоныг шүүмжилж гацаана, эд нараас хэн нь ч Уурхайчид шиг 7 хоногийн 7 өдөр, өдөрт 12 цагаар, өдөр шөнийн ээлжинд ажиллаж, Улсдаа татварын мөнгө босгож үзээгүй ш дээ...
2015-12-16
zochin:
xooson ex oronchid min naad amaa tataad xumuusiig ajil amidrald buu saad boooroi
2015-12-16
өчүүхэн ашгаа 20 жилийн дараанаас авах магадлалта:
ийм дампуу төр засаг гэж байснаас байгаагүй нь дээр дээ
2015-12-16
иргэн:
Авилгад идэгдсэн дампуу засаглалтай үед ард түмний амьдрал дээшлэнэ гэж горьдолтгүй
2015-12-16
өмчийн эзэн:
баялаг минийх байхад яахаараа миний баялагийг барьцаалж рио тинто зээл аваад компанийн 66-ийг нь авах дэвуу эрхтэй болдог билээ. эрүүл ухаанаар бодоход байж боломгүй тэнэглэл. манай төр өөрөө баялагаа барьцаалж өөрөө 66-иа авч болдоггүй яасан дэлхий ертөнц вэ
2015-12-16
zo bai jin:
hai ya chi bol minii huu mun shuu kkk urvasan hulgaich uu munhag huuruu
2015-12-16
ЗОЧИН:
БАЙЖ БОЛОХ ХАМГИЙН МУУ ХУВИЛБАРААР ЭНЭ БАЯЛГИЙГ АШИГЛАХ ГЭЖ БАЙГАА НЬ ДААН Ч ХАРАМСАМААР . . .
2015-12-16
ммм:
Юундаа баярлаад байнаа Монгол Улс Рио Тинтогийн өмнөөс зээл авч өгч байхад, энэ өрийг монголын ард түмэн төлөх үүрэг хүлээхээс Рио Тинто төлөхгүй ш дээ.
2015-12-16
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2015-12-16
Zochin:
Za ashgyidee.odoo tenegteed uur ium zavsar zaigaar ni hylgai zelgii ni orood oligarhyyd ni gar huluu oryylah bii dee.
2015-12-16
zo bai jin:
hai ya chi bol minii huu mun shuu kkk urvasan hulgaich uu munhag huuruu
zorro:
Ямарч байсан энэ том төсөл хөдөлгөөнд орлоо амжилт хүсьеэ
2015-12-16