Трампийг шүүмжлэв
2015-12-16

Нобелийн шагналт, Хүний эрхийн төлөө тэмцэгч Малала Юсуфзай АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй тэрбумтан Дональд Трампийг буруутгасан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Трамп энэ сарын эхээр дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ “Хэрвээ би ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, Цагаан ордны тэргүүн болбол хамгийн эхэнд эх орондоо исламын шашинтнуудыг хүлээн авахгүй. Америк улсад ажиллаж, амьдарч буй исламчуудыг тэмдэгжүүлэх болно. Мөн тэднийг нэгдсэн бүртгэлтэй болгоно” гэж мэдэгдсэн билээ.

 

Малала охин өчигдөр хүний эрхийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ Трампийг шүүмжилж “Тэр эрхэм яагаад исламчуудыг буруутгаж буйг ойлгохгүй байна. Шашин шүтлэгээр нь гадуурхах нь хууль бус. Түүний мэдэгдэл Америкийг заналхийлж буй исламчуудын дургүйцлийг хүргэх болно” гэж мэдэгджээ. Тэрбээр ярианыхаа төгсгөлд жилийн өмнө талибанчуудын гарт амиа алдсан сурагчдад хүндэтгэл үзүүлэхийг уриалсан байна.  

 

Пакистаны Пешавар мужид байрлах цэргийн албан хаагчдын суралцдаг дунд сургуулийг жилийн өмнө талибанчууд барьцаалж, 140 хүүхдийн аминд хүрсэн билээ. Талибанчууд сургууль барьцаалсан шалтгаанаа Малалаг Нобелийн шагнал авсантай холбон тайлбарласан.

 

2012 онд тус бүлэглэлийн дайчид хичээлээ тараад явж буй Малалаг буудаж, алахыг завдсан. Охин азаар амьд үлдсэн юм. НҮБ-ын Хүүхдийн сангийн элч нарын тусламжтай Нью Йорк хотноо ирж, хагалгаанд орсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
оүоү:
яасан ч ухаантай юм
2015-12-17