Дөрвөн чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулав
2015-12-16

Гэрэл зургуудыг MPA.MN

 

БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Түүнийг Ерөнхий сайд угтан авч, албан ёсны хэлэлцээ хийсний дараа хамтран ажиллах санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа. Айлчлалын хүрээнд дөрвөн чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичгийг баталгаажууллаа.

 

Үүнд:

 

2011 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээрийн хугацааг сунгах тухай захидалд Сангийн сайд Б.Болор, БНСУ-ын талаас Гадаад хэргийн яамны нэгдүгээр орлогч сайд Ин Сан Нам нар гарын үсэг зурлаа.  

 

 

Далайн тээвэр логистикийн салбарт хамтран ажиллах тухай Зам тээврийн яам БНСУ-ын Далайн хэрэг загас агнуурын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Зам тээврийн сайд М.Зоригт, БНСУ-ын талаас Далайн хэрэг загас агнуурын сайд Юун Хаг Бэ нар гарын үсэг зурав.

 

 

Аж үйлдвэрийн яамны харьяа Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн сан, БНСУ-ын Жижиг дунд үйлдвэрийн корпораци хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн сангийн захирал Б.Болор-Эрдэнэ, БНСУ-ын талаас Жижиг дунд үйлдвэрийн корпорацийн Ерөнхийлөгч Чай Ян Ли нар гарын үсэг зурсан юм.

 

 

Эрчим хүчний яамны харьяа Эрчим хүчний хөгжлийн төв болон БНСУ-ын Аж үйлдвэр гадаад худалдаа баялгийн яамны Технологи, техникийн стандарт-ын үндэсний хүрээлэнгийн харьяа солонгосын нийцлэлийн лаборатор хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Эрчим хүчний төвийн захирал Я.Пүрэвжав, Солонгосын нийцлэлийн лабораторийн ерөнхийлөгч Ким Хён Шиг нар гарын үсэг зурлаа.

 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
enegtei hun gazar zuidee
2015-12-17