Улаанбаатар-Пүсаны чиглэлд нислэг үйлдэхээр тогтлоо
2015-12-16

 
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан нар албан ёсны хэлэлцээ хийлээ
 

Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хван Гё Ан 2015 оны 12 дугаар сарын 15-17-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсны дараагаар хоёр улсын Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт хийсэн юм.

 

Уулзалтын дараагаар Монгол Улс, БНСУ-ын Ерөнхий сайд нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны болон бүс нутаг, олон улсын тавцан дахь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо.

 

Ерөнхий сайд нар хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг, соёлын салбар, хөгжлийн хамтын ажиллагаа болон олон улсын тавцанд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, дээд, өндөр хэмжээний харилцан айлчлалууд бүхий л салбарт хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан бөгөөд бодит хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг санал нэгтэй тэмдэглэлээ.

 

БНСУ-ын Ерөнхий сайдын удаагийн айлчлал Монгол, Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог. Эрхэмсэг Ерөнхий сайдын айлчлал хоёр орны хамтын ажиллагааг олон талаар хөгжүүлэх, иргэд хоорондын найрсаг харилцааг ойртуулан бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг илэрхийлэв.

 

Ерөнхий сайд нар дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагаа үсрэнгүй хөгжиж ирснийг үнэлж, харилцан бие биеэ нөхсөн эдийн засгийн нөөц бололцоонд тулгуурлан улам өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг санал нэгтэй тэмдэглэв. Энэ оны 3 дугаар сард анх удаа зохион байгуулагдсан Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын Хамтарсан хороогоор дамжуулан ашигт малтмал, эрчим хүч, зам тээвэр, барилга зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхээр тогтлоо.

 

 

Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд нар авто болон төмөр зам, нисэх онгоцны буудал, цахилгаан станцын бүтээн байгуулалт зэрэг зам тээвэр, дэд бүтэц, эрчим хүч, ашигт малтмалын салбарт хоёр орны хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэж, V цахилгаан станцын төслийг саадгүй хэрэгжүүлэх, тус салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаар болов. Түүнчлэн, Ерөнхий сайд нар хоёр орны хоорондын агаарын нислэгийн тоог нэмэгдүүлэх шаардлагын талаар санал нэгдэж, нэн түрүүнд ирэх оны 3 дугаар сараас Улаанбаатар-Пүсаны хооронд нислэг үйлдэхээр тогтлоо.

 

Ерөнхий сайд Хван Гё Ан Солонгосын компанийн хэрэгжүүлж буй Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын болон хөрс ашигласны төлбөрийн асуудал, Смарт картыг бусад бичил төлбөр тооцоонд нэвтрүүлэхэд Монголын талыг анхаарч, дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ойрын хугацаанд нааштай шийдвэрлэх талаар ажиллахаа илэрхийллээ.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНСУ-ын буцалтгүй тусламж, Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан /ЭЗХАС/ болон техникийн туслалцаа зэрэг нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг үнэлж, ЭЗХАС-гаар хэрэгжүүлэх “Хот хоорондын авто тээврийн үйлчилгээг сайжруулах” төсөл болон мэдээлэл технологийн салбарт буцалтгүй тусламжийн төслийг хэрэгжүүлэхэд Солонгосын талын дэмжлэгийг хүссэн бөгөөд Ерөнхий сайд Хван Гё Ан хөгжлийн хамтын ажиллагаагаар дамжуулан Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд туслалцаа үзүүлэх, хоёр орны найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэхийн ач холбогдлыг үнэлж, Монголын тал үндэслэлтэй, тодорхой төслийн төлөвлөгөөг өгсөн даруйд дотоод журмын дагуу холбогдох байгууллагуудаараа нааштай судлуулахаа илэрхийлэв.

 

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улс АПЕК-ийн гишүүн болох, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох, Зүүн Азийн дээд түвшний уулзалтад нэгдэн орох хүсэл эрмэлзэлтэй байгааг илэрхийлж, Ерөнхий сайд Хван Гё Ан эдгээр механизмын журмын дагуу Монгол Улсын гишүүнчлэлийн асуудал төвөггүй шийдэгдэнэ гэдэгт найдаж буйг тэмдэглэж, Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн 2016-2018 оны сонгуульд гишүүнээр сонгогдсонд баяр хүргэв. Ерөнхий сайд нар ирэх онд Монгол Улсад зохион байгуулагдах АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг амжилттай зохион байгуулахын төлөө хамтран ажиллахаар болж, Ерөнхий сайд Хван Гё Ан энэхүү дээд түвшний уулзалт амжилттай, үр дүнтэй болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

 

Хоёр тал Солонгосын хойг дахь энх тайван, аюулгүй байдлыг хангахын чухлыг тэмдэглэж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах талаар санал нэгдэв. Түүнчлэн, Зүүн хойд Азийн бүс нутагт итгэлцэл, энх тайван, хамтын ажиллагааг бий болгохын чухлыг санал нэгтэй тэмдэглэж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Улаанбаатарын яриа хэлэлцээ” болон Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн санаачилсан “Зүүн хойд Азийн энх тайван, хамтын ажиллагааны санаачилга”, “Евразийн санаачилга”-ын харилцан бие биеэ нөхсөн хамтын ажиллагаагаар дамжуулан бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлд хувь нэмэр оруулахын төлөө байгаагаа илэрхийлэв.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг монгол иргэдийн БНСУ-д зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг судалж үзэхийг, Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсад оршин сууж буй болон зорчиж буй Солонгос иргэдийн аюулгүй байдалд анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлэхийг тус тус хүсэв.

 

 

Ерөнхий сайд нар энэ онд тохиож буй Монгол, Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд хоёр талд зохион байгуулсан нийгэм, соёл, эдийн засгийн арга хэмжээнүүд хоёр ард түмний харилцан ойлголцол нэмэгдэхэд таатай нөлөө үзүүлснийг санал нэгтэй тэмдэглэж, эрүүл мэнд, аялал жуулчлал, соёл, боловсролын салбарын нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглан хамтран ажиллахаар тогтлоо.

 

Ерөнхий сайд Хван Гё Ан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг тааламжтай цагтаа БНСУ-д айлчлахыг урьж, Монголын тал урилгыг талархан хүлээж авлаа. Ерөнхий сайд нарын албан ёсны хэлэлцээнд Монголын талаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Б.Ганболд, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Зам, тээврийн сайд М.Зоригт, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа болон зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар байлцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-12-20
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-12-20
ZORCHIGCH:
ULAANBAATAR-PUSAN-Y CHIGLELD KOREAN AIR BISH, ASIANA NISVEL SAIN YUMSAN
2015-12-16
Зочин:
МИАТ үнэхээр үйлчилгээ муутай. Үйлчлэгч нар нь инээж бараг мэддэггүй. Нислэгийн үеэр онгоцны хойно сууцгагаад нэг л цаг өнгөрөөх гэсэн Дээрээс нь богино хайцуйтай цамй өмссөн үед тохойн сайр нь харлаж хуурай харагдаад ёстой санаа зовмоор.
2015-12-16