Холбоо тасарсан иргэдийг мэнд олжээ
2015-12-16

Гэртээ харихаар гараад сураггүй болсон дөрвөн хүнийг хоёр хоногийн дараа эсэн мэнд олжээ.

 

Хэнтий аймгийн Галшар сумын Арвин багт оршин суугч иргэн Э /49 настай, эрэгтэй/, Х /12 настай, эмэгтэй/, Д /39 настай, эмэгтэй/, У /7 настай, эмэгтэй/ нарын 4 хүн  Чингис хотоос Галшар сумын “Хөтөл сүүж” /аймгийн төвөөс 138 км/ гэдэг газар гэр рүүгээ яваад холбоо тасарч, сураггүй болсон тухай дуудлага энэ сарын 13-ны өдрийн 23:00 цагт онцгой байдлын албанд иржээ. 

 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэд хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Галшар сумын төвөөс 40 орчим км-т "Гашуун" гэдэг газарт элсэнд суусан байсныг энэ сарын 15-ны өдрийн 14:15 цагт эсэн мэнд олсон байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин