Жолооч нарт тэргэнцэртэй иргэдэд үйлчлэх техникийг заажээ
2015-12-17

 

Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо ТББ, Аифо ОУ-ын байгууллагатай хамтран “Хамтдаа зорчъё” хэлэлцүүлгийн үр дүнд  ЗТЯ-ны сайд М.Зоригт ХБИ-дэд хүртээмжтэй тээврийн үйлчилгээг бий болгох ажлыг гурван сарын хугацаанд хэрэгжүүлэхээ амалсан. 

 

Энэ ажлын  эхлэл болгож өчигдөр  нийслэлийн Тээврийн Газар, Тэргэнцэртэй иргэдийн үндэсний  холбоо ТББ хамтран  “Хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдод хүртээмжтэй нийтийн тээврийн  үйлчилгээ” сургалт, хэлэлцүүлгийг "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын жолооч нарын  дунд зохион  байгууллаа.  

 

Сургалтаар Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны залуус, ХБ-тэй иргэдэд автобусаар зорчиход  тулгарч буй бэрхшээл, хүртээмжтэй нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой хууль эрх зүйн орчин, олон улсын сайн туршлагыг  жолооч нарт таниулж, сургалтын эцэст асуудал хөндсөн хэлэлцүүлгийг  оролцогч нарын дунд зохион байгуулсан байна.

 

2015 оноос эхлэн Улаанбаатар хотод ХБИ-д хүртээмжтэй автобус үйлчилж эхэлсэн ч жолооч хяналтын ажилтануудын мэдлэг ойлголт  дутмагаас тэд саадгүй зорчиж  чадахгүй байна. Тиймээс сургалтын үеэр  жолооч, хяналтын ажилтнуудад ХБИ-дэд үйлчлэх мэдлэг өгч, арга техникийг заажээ. 

Shuud.mn
Сонин хачин