Сирийн дайчныг шатаажээ
2015-12-17

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өөрийн твиттер хуудастаа Сирийн армийн дайчныг цаазалж буй бичлэгээ байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэт даврагчид залууд гар аргаар бүтээсэн тэсрэх бөмбөг байршуулж, бензин асган галдсан байна. Хэдхэн секундын дотор тэсрэх бөмбөг дэлбэрч, тэрээр амиа алджээ.

 

Амиа алдсан эр энэ сарын эхээр хэт даврагчдад барьцаалагдсан гэнэ. Тэрээр 2010 оноос эхлэн Сирийн “Аль Нурса” фронтод алба хаах болжээ. Залуу амиа алдахаасаа өмнө “Биднийг чөлөөл” гэсэн байна.

 

Дайчны аминд хүрсэн хэт даврагч “Та нар төсөөлөхгүй дээ. Бидний гарт түүн шиг олон хүн бий. Тэд бүгдээрээ бидний эсрэг тулалдаж байхдаа барьцаалагдсан. Сирийн арми бидний эсрэг босох хүртэл бид барьцааны иргэдийн хороосоор байх болно” гэж хэлсэн байна.

 

Энэ оны хоёрдугаар сард тус бүлэглэл барьцаанд байсан Йорданы нисгэгч Моаз аль Касасбехийг амьдаар нь шатаасан билээ. Энэхүү явдлаас хоёр долоо хоногийн дараа хэт даврагчид Сирийн 31 хүүхдийг шатаасан юм. Исламын шашинтнуудын даган мөрддөг коран судар дээр хүнийг галаар хөнөөхийг цээрлэдэг бөгөөд дээрх аллагын дараа “Аль Кайди” бүлэглэлийн тэргүүн дургүйцлээ илэрхийлж тус бүлэглэлийн дайчдыг “хүн араатан” гэсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ur undserni utgaad haychij bldguin bhda muu heleh ugch alga
2015-12-18
Зочин:
“Аль Нурса” фронт хэзээ Сирийн армийн харъяа болсон юм бэ
2015-12-17
хэхэхэ:
хараал идмэрүүдийг өөрсдийг нь ингэх хэрэгтэй
2015-12-17
Зочин:
POOR GUY
2015-12-17
Зочин:
FK MAAAN
2015-12-17