Хятадууд цэвэр агаар худалдан авч эхэлжээ
2015-12-17

 

Британийн www.telegraph.co.uk сайтад Хятадууд Канадаас цэвэр агаар худалдан авч буй тухай нийтэлжээ.

 

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын агаарын бохирдол энэ жил дээд хязгаартаа хүрчээ. Өнгөрсөн долоо хоногт Бээжингийн удирдлагууд нийслэл хотноо улаан түвшин тогтоож, бага сургууль болон цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, шаардлагатайгүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан юм. Тус улсын Эрүүл мэндийн яам иргэддээ амны хаалт /маск/ тарааж эхэлжээ. Мөн тус улсын удирдлагууд агаарын бохирдлын улмаас эрүүл мэндээрээ хохирогч болж буй иргэдээ хамгаалахын тулд хилийн чандаас цэвэр агаар худалдан авч эхэлсэн гэнэ. Канадын “Vitality Air” компани өнгөрсөн аравдугаар сараас эхлэн Бээжин хотноо цэвэр агаар худалдах болжээ. Тус компанийн ажилчид цэвэр агаараа тусгай баллон дотор ууталж, Хятад руу түгээх болсон байна. Хятадууд тус компаниас 4000 баллон цэвэр агаар худалдан авчээ. Цэвэр агаарыг тусгай хамгаалалт дор Хятад руу зөөвөрлөж буй юм. 7.7 литр цэвэр агаар бүхий баллон 100 юань буюу 15  ам.долларын үнэтэй.

 

Харин Бээжин хотноо агаарын бохирдлоос хамгаалах хүнсний бүтээгдэхүүн, эм зэрэг нь  дээрх цэвэр агаараас 50 дахин хямдаар зарагдаж байгаа ч иргэд энэхүү цэвэр агаарыг худалдан авахын тулд урт дараалал үүсгэх болжээ.

 

 

“Vitality Air” компанийн цэвэр агаар хариуцсан зөвлөх, мэргэжилтэн Моисей Лэм “Биднийг анх цэвэр агаар зарна гэхэд хүмүүс дооглож, тохуурхаж байлаа. Бид үйл ажиллагаагаа эхлүүлээд л сар хагасын дараа Азийн хамгийн хүчирхэг гүрнээс борлуулалт хийх санал авсан. Бид дөрөвхөн хоногийн дотор 500 баллон цэвэр агаар зарсан” гэж хэлсэн байна.

 

Хэрэглэгчийн тоо нэмэгдэж буй тус компанийн гол бүтээгдэхүүн болох цэвэр агаарыг химийн аргаар гаргаж авсан хэмээн хэвлэлүүд бичих болжээ. Энэ асуудалд тус компани “Бид хэрэглэгчийнхээ итгэлийг хэзээ ч алдахгүй. Бид цэвэр агаар л гэсэн бол энэ баллон дотор цэвэр агаар бий. Тус баллон дотор ууталсан цэвэр агаарыг компанийн ажилчид Канадын хамгийн өндөр уул, өргөн гол мөрөнтэй онгон дагшин байгалийн цогцолбортой бүс нутгаас савладаг. Бид цэвэр агаарыг хэрэглэгчдэд хүргэхээсээ өмнө сайтар судалгаа шинжилгээ явуулдаг. Баллон дотор цэвэр агаар ууталдаг ажилчдынхаа эрүүл мэндийг байнга шалгаж, судалгаа явуулдаг” гэж тайлбарлажээ.

 

Баллонтой цэвэр агаарын хэрэглэх зааврыг тус компани өөрийн твиттер хуудастаа нийтэлж, 28 цагийн дотор дагагчийнхаа тоог нэг саяар нэмэгдүүлсэн байна. Цэвэр агаарыг тусгайлан савласан учир үнэртэй үс эсвэл агааржуулагч шиг гэртээ цацах боломжтой аж. Та 7.7 литр баллонтой цэвэр агаарыг хамгийн багадаа 10 хоног хэрэглэнэ. Цэвэр агаарыг цацсанаар таны гэрт Канадын үзэсгэлэнт байгалийн үнэр тархах гэнэ.

 

Канадын компаниас өмнө Хятадын олон компани цэвэр агаарыг ууталж, худалдаалдаг байсан ч тусгай мөрдлөгөөр тэдний борлуулдаг бүтээгдэхүүнийг химийн аргаар гарган авсныг тогтоосон билээ. Ойролцоогоор 50 гаруй цэвэр агаар борлуулдаг компанийг хаажээ.

 

ДЭМБ, Бээжингийн агаарын бохирдол байх ёстой хэмжээнээсэ 20 дахин илүү гэжээ. Хятад агаарын бохирдолтой тэмцэхээр олон сая юанийг зарцуулдаг ч үр дүнд хүрэхгүй байна. Энэ сарын эхээр автомашинуудын дугаарыг хязгаарлаж, хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн бөгөөд хорт утаа гадагшлуулдаг 2000 гаруй үйлдвэрийг хаагаад байна.  Бээжин 2008 оноос эхлэн дэлхийн хамгийн их агаарын бохирдолттой 10 хотыг тэргүүлэх болжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Утас 80804877:
50 мл- 9000 төгрөг 3 ба 3-аас дээш хүргэлттэй Харилцах утас80804877,80884877 Кастор тосны ашиг тус 1. Үс ургуулах Та үсээ хурдан ургуулахын тулд юу хийх ёстой вэ. Та тосоо бага зэрэг бүлээсгээд хуйхандаа 5 минут иллэг хийхэд бүлээн тос үсний уутанцарт нэвчиж цусны эргэлтийг сайжруулан өсөлтийг дэмжинэ. Кастор тосны найрлаганд омега-6 хүчил агуулагддаг бөгөөд энэ нь таны үсэнд хэрэгцээтэй эрдэс бодисыг өгнө. Та бүр их үр дүн харъя гэвэл үснийхээ бүхий л хэсэгт тосоо түрхэж хонуулах бөгөөд маргааш нь бүлээн усаар угаана. Хэрвээ тосоо дангаар нь хэрэглэхэд хэцүү байвал тараг эсвэл оливын цэвэр тостой хольж түрхэж болно. Ингээд таны үс гялалзсан торгомсог эрүүл болж ургана. Мөн тус тосыг тогтмол хэрэглэвэл үс салаалах зовлонгоос ангижрана. 2. Хаг болон бусад хуйхны асуудалд Касторын тос нь мөөгөнцрийн болон бактерийн эсрэг шинж чанартай байдаг. Энэ нь хаг болон бусад хуйхны төрөл бүрийн үрэвслийг анагаах үйлчилгээтэй. Хэрэв таны үс хуурайшсан мөн хагтсан бол энэ үсний маскийг хийж үзээр
2015-12-18
UTAAGUI ZUUH:
HYATADAD MONGOLOOS UTAAGUI ZUUH AVAACHIJ MONGOLIIN TURSHLAGIIG NEVTRUULII TEGVEL MONGOL SHIG UTAANAASAA SALNA
2015-12-18
Зочин:
za tegvel tsever agaar gyalgar uutand hiigeed uut uutar ni utaataai gazar ochij zardag hereg.
2015-12-17
Зочин:
Ger horoololiig Beijingees nuulge, gazar cholool, agaaariin bohirdliig buuruul. Utaagiu zuuh .... Eem oguulber tend baihgiu ni haramsaltai, manai udirdagchid irgediin gazriig bylaah zob arga utaagaar halhanchilj olson baigaa buz klkk.
2015-12-17
Eh oronch:
Minii Mongoliin ariun agaariig hujaa nart zarna gej bhgui shuu Bidnii ur huuhed ireeduidee heregleh yostoi
2015-12-17
үнэн:
ищааваас даа тэрэлжийн хэдэн бургасаар Канадын ойг давчих юм сэтгэдэг яасан мэдээлэл муутай юм бэ манай улсын ой нутгийн 13 хувийг эзэлдэг байснаа одоо 6 хувь хүрэхтэй үгүй тэй болж байгаа. Учир нь модны зах дээр өдөр бүр хулгайгаар тайрагдсан мод банз борлогдож байдаг, яамныхан бид сонсохгүй харахгүй мэдрэхгүй гэдэг сармагчингууд болохоор тэр, төрд бол би юу идхүү уухуу нөгөө намыг улстайгаа хамт яаж улам доош нь унагаах вэ гэдэг эдийн засаг алах уралдаан явж байдагт гол учир байна даа удахгүй агаар авдаг болоход маш ойр ирээд байна
2015-12-17
Haha:
Teneg yum yarihiin mongol modgui gej hen heleed baigaan. enuuhen gorhi terelj ruu garahad duuren mod baigaashd. canada s iluu garna uu gehees dutahgui. yagad gevel hun am canada s siireg delhiin hamgiin siireg ulsad bid amidarch bna. sergelen garuud bol hyatad geltgui UB d zarahad l ashig olno doo
2015-12-17
Зочин:
MONGOLIIN AGAAR BOHIR YAGAAD GEVEL MODGUI NUTSGEN GAZRIIN AGAAR HUCHILTOROGCH BAGATAI BOHIR BAIDAG
2015-12-17
Зочин:
монгол агаараа хятадад гаргавал баяжих юм байна засгийн газрынхаан
2015-12-17
haha:
hahaha xaanaas yu sawlana genee sawaaxiimaa neeree
2015-12-17
Зочин:
100 yoani 15.000 am dollar bolhuu tee?????????
2015-12-17
jaal:
mongoliin tsever agaar ch canadaas dutaad baih yumgui shde huvsguluus savlaad zarhad enuuhen oirhon gazar mungu hiih tom bolomj yum bishuu
2015-12-17
haha:
hahaha xaanaas yu sawlana genee sawaaxiimaa neeree