Ганцаардсан хүнийг мэдэх арга
2015-12-17

Америкийн “www.cosmopolitan.com” сайт ганцаардсан, урмын үг хэрэгтэй байгаа хүнийг мэдэх аргаас нийтэлжээ

 

Алхам №1

 

Та сэтгэлзүйч  биш ч гэлээ хэн нэгнийг ганцаардаж, шаналж буйг хараад мэддэг болмоор байна уу. Хүмүүс духан дээрээ “би ганцаардаж  байна” гэж бичээд явахгүй. Хүний сэтгэл зүйг мэдэхийн тулд та их суралцах ёстой. Та гэр бүлийн гишүүн, найз нөхдөө ганцаардсан эсэхийг мэдмээр байвал хамгийн эхэнд тэр хүнийхээ ашигладаг олон нийтийн сүлжээнд нэвтэр.

 

Алхам №2

 

Хэрвээ таны онцолсон хүн тань твиттер, инстаграм, фэйсбүүктээ байгалийн зураг, ганцаараа авахуулсан эрэгтэй, эмэгтэй эвсэл хүүхдийн зураг нийтэлсэн бол таны гэр бүлийн гишүүн, найз тань ганцаардаж байна гэсэн үг.

 

Алхам №3

 

Мэдээллээс нь таних арга. Олон нийтийн сүлжээндээ “Хэцүү байна”, “Уйлмаар байна”, “Яах уу”, Урам хугарлаа” гэх мэт зүйлийг нийтэлж буй тэр хүн тань ганцаардсан гэсэн үг.

 

Алхам №4

 

Хоол идэж, кино үзэж байхдаа гар утсаа оролдож буй бол ганцаардлын эхний шинж тэмдэг.

 

Алхам  №5

 

Байнга санаа алдах.

 

Алхам №6

 

Ажил багатай ч орой хүртэл ажил дээрээ ганцаараа үйлдэж буй нэгэндээ анхаарлаа хандуулахыг зөвлөж байна. Түүнд нэг шалтгаан бий.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
Байгальд ойр өссөн хүн байгалийн зураг тавих, хүүхдэд хайртай хүн өхөөрдөм хүүхдийн зураг тавьсан байхад ганцаардсан гэнэ үү болиод өгөөрэй.
2019-08-06