Зое Салдана: Миний хүссэн бүхэн биелсэн
2015-12-17

“Аватар” киноны од, жүжигчин Зое Салданагийн “ELLE сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Би таныг инстаграмд дагадаг. Та ихэвчлэн инстаграмдаа гэр бүлийнхээ зургийг нийтэлж “Аз жаргалыг холоос хайх хэрэггүй. Аз жаргал бол гэр бүл” хэмээн бичдэг. Энэ бүхнээс хараад таныг аз жаргалтай нэгэн гэж боддог. Та аз жаргалтай нэгэн үү?

 

-Шуудхан хэлэхэд, би гэр бүлийнхээ ачаар аз жаргалтай болсон. Намайг хайрладаг хүмүүс тийм ч их биш. Гэхдээ намайг хайрладаг тэр цөөн хүмүүс Зое Салданаг жинхэнэ утгаараа хайрладаг. Тэдний хайрын илч надад мэдрэгддэг.

 

-Таныг хүмүүс нөхөр болон хөвгүүдээ бусдад гайхуулах дуртай гэдэг. Энэ тухай?

 

-Хөвгүүдээрээ бахархахгүй юм бол өөр юугаар бахархах билээ. Тэд бол миний бүх зүйл.

 

-Гэхдээ ихэнх уран бүтээлч карьер амжилтаа нэгдүгээр байрт оруулдаг?

 

-Сэтгэл зовохгүй уран бүтээлдээ анхаарлаа хандуулах гайхалтай боломжийг тэд олгодог. Яг л онцгой бэлэг шиг. Хэрвээ би өнөөдрийг хүртэл ганц бие, амьдралын үнэ цэнийг мэдрээгүй байсан бол карьераа нэгдүгээрт оруулах байлаа. Ээж хүнд үр хүүхдээс илүү зүйл бий гэж үү.

 

-Таны хөвгүүд Боле, Су нар удахгүй нэг ой хүрнэ. Та удаан хүлээсний эцэст өнгөрсөн сард л хөвгүүдийнхээ зургийг нийтэд харуулсан?

 

-Ер нь би хувийн амьдралынхаа талаар ярих дургүй. Миний хувийн амьдрал надад л чухал болохоос бусдад биш. Миний хувийн амьдрал надад нандин. Бусдад ямар байх нь хамаагүй. Миний хөвгүүд надад л хөөрхөн харагддаг байхад хангалттай. Миний нөхөр надад л таалагддаг байхад хангалттай. Бусад эмэгтэйчүүд юу гэх нь хамаагүй. Хүмүүс яагаад гэр бүлээрээ шоу, бизнес хийгээд байдгийг ойлгодоггүй. Яагаад мөнгөний төлөө хүүхдийнхээ зургийг сэтгүүлд зардгийг ойлгохгүй байна. Ер нь хуримандаа сэтгүүлчид урих ямар хэрэг байна. Бусдад биш өөртөө таалагдах хэрэгтэй.

 

-Таны яриаг сонсохоор олны танил, алдартай жүжигчин биш л мэт сонсогдох юм. Алдар нэр шат ахих тусам хүмүүсийн анхаарлыг татдаг. Таныг мэдэхийг хүсдэг хүмүүс бий учраас л олон нийтийн сүлжээ хүчээ авч, сэтгүүл, сонингууд та бүхнийг онцолдог байх?

 

-Энэ бүхэн таалагддаг хүмүүс бий. Тэд өөрсдийг нь камер дагахаа болих вий гэхээс айдаг. Уучлаарай, энэ бүхэн надад дарамттай санагддаг. Би бусдаас өөр байхыг илүүд үздэг.

 

-Зарим нэг хүн олон нийтийн сүлжээний тусламжтай холливуудын оддоос илүү алдартай болцгоож байна?

 

-Их л завтай хүмүүс юм. Өөр хэлэх үг алга.

 

-Таны нөхөр Марк Перего их даруухан. Түүний гадаад төрх их гайхалтай. Яг л модель шиг. Харин түүний дотор нуугдаж буй нэгэн даруухан бололтой. Та нөхрийнхөө тухай сонирхуулаач?

 

-Тиймээ, надад зориулагдсан бурхны бэлэг. Өөр зүйл яримааргүй байна.

 

 

-Та өөрийгөө аль үед хамгийн хөөрхөн харагдаж байсан гэж бодож байна?

 

-Өглөө босоод л өдрөөс өдөрт томорч буй гэдсээ хараад л инээдэг байлаа. Жирэмсэн үедээ хамгийн хөөрхөн харагддаг байлаа. Хүмүүс хүртэл надад том гэдэс зохиж байна гэдэг байлаа. Тиймээ, би хүүхэдтэй болохыг тун их мөрөөддөг байсан учир гэдсээ харах бүртээ сэтгэл хангалуун байсан.

 

-Та дэлхийн шилдэг кинонд тоглож, хамгийн өндөр борлуулалттай уран бүтээлч боллоо. Мөн хувийн амьдралдаа нэлээн том амжилт гаргаж, ихэр хүүтэй болсон. Та зул сараар миний хэлсэн зүйлийг хүсдэг байсан уу?

 

-Би ээж болох, сайн хань байхыг мөрөөддөг байлаа. Мөн чадварлаг уран бүтээлч болохыг зорьдог байсан. Өнөөдрийн өндөрлөгөөс өөрийгөө харахад зул сараар өвлийн өвгөнөөс таны хэлснийг хүсдэг байсан. Үнэнийг хэлэхэд, миний хүссэн бүхэн биелсэн.

 

-Удахгүй он солигдоно. Энэ удаад юу хүсэх вэ?

 

-Хүсэл чинь нууц байдаг биз дээ.

 

-Найруулагч нар таныг үргэлж хүчирхэг бүсгүй болгохыг хүсдэг. Энэ бүхэн таныг залхаадаг уу?

 

-Найруулагч хүн жүжигчин болох гэж буй олон мянган охид хөвгүүдээс таныг онцолж, дүрдээ тоглуулахыг хүсч байна гэдэг гайхамшиг. Би зүгээр ч нэг хэвийн дүрд тоглодоггүй. Таны асуултаас тэс өөр хариулт өгснийг гайхаж байгаа бололтой. Тиймээ, миний өмнө тоглож дэлгэцнээ гарсан бүх дүр хүчирхэг, эр хүнээс илүү байдаг. Заримдаа намайг энэ бүх хүчирхэг дүр үзэгчдэд хэр санагддаг бол гэсэн бодол төрдөг.

 

-Таны мөрөөдлийн дүр тэргүүн хатагтай Мишель Обама гэж сонссон. Найруулагчид түүний тухай кино хийнэ гэдэгт итгэлтэй байна уу?

 

-Итгэлтэй байна. Хатагтай Обамагийн дүрийн төлөө би хэнтэй ч цэвэр тулаан хийх болно.

 

-Энэ хатагтай яагаад таныг ийнхүү татаж, сэтгэлийг тань хөдөлгөх болов?

 

-Мэдэхгүй юм даа. Нэг л өдөр анхаарлыг минь татах болсон.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гоё залуу бна. Зое ч үзэсгэлэнтэй. Бас азтай
2015-12-18
ххх:
жирэмсэн нь яасан гоё зохио вэ?
2015-12-17