Урилга хүлээн авсан уу...
2015-12-17

 

Яг 14 хоногийн дараа шинэ он гарна. Хоёр он солигдох торгон мөчийг гэр бүлээрээ угтаж, ирэх оны сайн сайхныг хүсдэг. Харин оны эхний өдөр урилга заллага олон байдаг шүү дээ. Тэр дундаа гэр бүлийн найзууд бие биенээ урих, уригдах тохиолдол цөөнгүй байдаг. Тэгвэл урьж, уригдсан тохиолдолд ямар бэлтгэх базаах хийгээд, зочдын дунд биеэ хэрхэн авч явах талаар товчхон сонирхуулъя.

 

Та зочноор уригдсан бол:


-Тогтоосон цагаас хэт эрт очих хэрэггүй. Гэхдээ хоцрох бол бүр соёлгүй зан. Тиймээс цагаа яг барих нь чухал.


- Урьдчилан ярилцаж тохироогүй бол найз нөхөд, танилууд, хүүхдээ дагуулж очих тохиромжгүй.


- Гар хоосон очиж болохгүйг анхаараарай. Гэрийн эзэгтэйд дарс эсвэл хүүхдэд нь бэлэгтэй очих хэрэгтэй.


- Гэр бүлийнхний харилцаа, биеэ авч яваа байдал зэрэгт шүүгч хийх хэрэггүй. Уригдаж ирсэн зочин гэдгээ мартах ёсгүй.

 

-Зочдын хэн нэг нь таалагдахгүй эсвэл орчин нь нэг л биш бол чимээгүй гараад явсан нь дээр. Гэхдээ гэрийн эзэнд ямар нэг хүндэтгэх шалтгаан олж хэлээрэй.

 

-Гэр гэрийн зүг явах цаг болсон бол гэрийн эздэд талархсан сэтгэлээ илэрхийлэх хэрэгтэй. Зочломтгой зан, хоол сайхан амттай байсан гэхчлэнгээр эерэг энерги үлдээгээд гараарай.


 

Харин та зочин урьсан бол:


- Биенээ мэдэхгүй олон хүнийг нэг дор цугуулах хэрэггүй. Танил бус байдлыг таалахгүй зочид сайхан төлөвлөгөөг чинь нурааж мэднэ. Мөн бие биендээ таагүй ханддаг найз нөхөд, танилаа нэг ширээний ард суулгах хэрэггүй.


- Бэлтгэлээ сайн ханга. Зочдоо ирэхээс өмнө хоолоо бэлдэж, ширээгээ зас. Зочдыг тогоогоороо уяад байх нь тохиромжгүй бас таагүй.

 

-Зочдоо хоолоор шахах хэрэггүй. Уух зүйлдээ зай үлдээсэн байхад нь дахин дахин шахаад байвал тааламжгүй байх болно.

 

-Хүүхэд болон гэрийн тэжээмэл амьтнаа зочдоос аль болохоор хол байхаар зохицуул. Хүүхдээ буруу зүйл хийсэн ч зочдын өмнө зэмлэх хэрэггүй.


-Эцэст нь хэлэхэд гэр бүлийн таагүй уур амьсгалаа “далд хийх” хэрэгтэй. Эхнэр, нөхөртөө уурласан уураа зочид явсны дараа хангалттай хэмжээгээр гаргаж болно.

 

Shuud.mn
Сонин хачин
happy:
httpsyoutu.beFkHjTjkx87k
2015-12-17
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2015-12-17
zochin:
Merry christmas bol manai bayar bish bas shine jil gj bgaa bish shuudee.odoofiin setguulch ch gjdee
2015-12-17