Ц.Баатарсайхан хэвлэхийн газрыг авахаар болжээ
2015-12-18

"Улаанбаатар таймс" сонины хэвлэх үйлдвэрийн газрыг хуучин барилгынх нь хамт дуудлага худалдаагаар зарсан. Гэвч анхны дуудлага худалдаагаар авсан Араб гаралтай Монгол Улсын иргэн Абдул Карим газар өмчлөлийн эрхээсээ татгалзсан. Ингэснээр дуудлага худалдаанд 23.8 тэрбум төгрөгийн үнэ хаялцсан Б.Баатарсайханд уг үнээрээ худалдан авах саналыг нийслэлийн Өмчийн харилцааны газраас хүргүүлсэн. Ц.Баатарсайхан уг газар, хуучин барилгыг худалдан авах эсэхээ шийдэх хугацаа хууль, дүрмийн дагуу өнөөдөр дуусах юм. 

 

 

Харин Таван Богд группийн захирал Ц.Баатарсайхан уг газар болон барилгыг худалдан авахаар болсноо өнөөдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт албан ёсоор мэдэгдэж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр Таван Богд группын зүгээс хэвлэх үйлдвэрийн байрыг 1929 оных нь түүхэн байдлаар сэргээн засварлаж, худалдаа үйлчилгээний төв болгох юм байна. Уг барилгын ар байрлах өөрийн эзэмшлийн газартаа 18 давхар цамхаг барих зураг төсөл гаргасан аж. Мөн Хас банк болон бусад хөрш байгууллагуудтайгаа хамтран илүү сонирхолтой, өвөрмөц шийдэлтэй шинэлэг, хүмүүст хэрэгтэй төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Bayar hurgey huuchin baidlaar zasvarlan gedeg goy shan sanaa bna shuh
2015-12-18