Агааржуулах хоолойд орж гацсан байсныг гаргажээ
2015-12-18

Согтуурсан иргэн агааржуулах хоолойд орж гацсан байсныг онцгой байдлын алба хаагчид гаргажээ.

 

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 18 дугаар байр мансардтай 6 давхар орон сууцны агааржуулах хоолойд хүн гацсан байна гэсэн дуудлага онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн бүлгийн алба хаагчид очиж иргэн Г согтуурсан үедээ барилгын дээврээс агааржуулах хоолойгоор бууж байгаад гацсан байсныг гаргаж тус дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
ттт:
Хулгайч юум биш үү
2015-12-18
Зочин:
TSAGDAAD OGOOD BHDAA YAHAV DEE MEDREL GARIIUUD EMNELEGT OGOOCH UHEH YM BOL ONTSGOIGIIHON HARIUTSAH NI BNSHD
2015-12-18