Монголын улстөрчдийн 2015 оны шог
2015-12-18

 

 

УИХ-ын гишvvн Ё.Отгонбаяр Идээчин, угаачин ер юу юу гэнэ вэ. Над руу тун муухай дайрсан даа. Идэж уусан хvн иймхэн харвинтай байдаг юмуу.
Та нар цаагуураа яваад vзээрэй. Жинхэнэ идэж уусан хvмvvс чинь нэг аймаар харвин сууж ирээд буцаад шалчийчихдаг юм билээ. Би тийм нєхдийг бол хуруу дараад тоолж чадна шvv.

 

 

 

 



МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа
 



Дээл, машиныхаа єнгєєр ижилсэж гангарна би. Дээд тєрийнхєє сvлдэнд залбирч мєнхєрнє би. Яадаг юм би цахим дарга, явсан суусан газартаа сельфи хийхээ ч мартахгvй. Яваандаа би М.Зоригт сайдыг ч дагуулахгvй.



УИХ-ын гишvvн Д.Сумъяабазар
 


Аав, ээжийн хайртай хvv би, амраг ханийнхаа тvшигтэй нємєр би. Аваргын цээжинд наалдаж vзэх юмсан гэж хvvхнvvд ярьдаг л юм гэсэн. Авааль эхнэр минь сонсчихоогvй байгаа даа, бvрхан минь.


УИХ-ын гишvvн Л.Энх-Амгалан
 

 


Парламент дотроо мєрийтэй тэвэгдвэл мань чинь харин дахин нэг цулайх нь баараггvй.
Хар багаасаа тэвэгдэж єссєнийхєє хэргийг гаргаж Д.Лvндээ, Ц.Нямка, Ажнай гээд архаг тэвэгчдийн хулхийг буулгаж, бооцооны мєнгийг урдаа овоолж, азаргалаад єгєхєє мань чинь андахгvй.



МАН-ын бvлгийн дарга С.Бямбацогт, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт
 



Баз хvргэн гэдэг чинь ер нь баараггvй нэг санаатай байхгvй бол болдоггvй юм байна. Мань хоёр чинь яах вэ, чуулгантай vед чанга дуугаралцаж, муухай харалцавч цаагуураа бол нэгнээ vгvйлээд сvйд болдог юм. Ямар сайндаа л хадам ээжийгээ ордонд оруулж, аньсага сормуус нулимастай зогсоцгоож байх вэ дээ, та минь.


Єргєдлийн байнгын хороон дарга О.Баасанхvv
 



Намайг та нэг “авсаархан” амьтан л гvйгээд байдаг гэж бодож байна уу. Би чинь тэгвэл “биеэр жижиг ч, бэлчээр том”-той амьтан шvv. Чуулганы танхимд цэц булаалдсан ч буланд шахуулахгvй, биеийн тамирын зааланд жvдо барилдсан ч дээр чинь л унана гэж мэдээрэй. Ялангуяа Х.Тэмvvжин чи анхаараарай.



УИХ-ын гишvvн Я.Санжмятав
 



Тээр харахгvй юу. Ийм олон оймс хийцэн. “Чингис”, “Самурай” бондоос маньд арай илvv хэдэн зоос єгчихсєн бол тэврээд даахгvй оймс хийчих байсан байхгvй юу. Даанч Ч.Улаан, Н.Батбаяр гэж хоёр харамч юм манийг гадуурхаад хариугvй цєєхєн зоос сарвайсан юм л даа, туучийнууд.


УИХ-ын гишvvн Д.Сарангэрэл
 



Яах вэ намайг “Цэцгэнд тєєрсєн эрвээхэй” ч гэнэ vv, цэнхэр дэлгэцийн сувд ч гэнэ vv эрхэм та тааллаараа л бол. Эргэлзээгvй нэг зvйлийг хэлэхэд цэцгэнд тєєрсєн минь ч vнэн, цэнхэр дэлгэцийн сувд байтугай эзэн нь юм шvv харин.

УИХ-ын гишvvн Ц.Даваасvрэн
 



За цаагуур чинь муусайн гуйлгачингууд юу гэж цуурч байна. “Даваасvрэн ямаагаа самнаад тэрбумтан болсон” гэцгээж байна уу. Тэгж л байг. Тэгж ярьвал ажил хийсэн хvн ам тостдог хорвоо шvv дээ хє. Ирэх хавар Хєвсгєлийн хэдэн сумаар
халтуур хийж ямаа самнана аа яадаг юм бэ. Мєнгє чинь зvгээр сууж байхад хармаанд ороод ирдэггvй л байхгvй юу даа.

Зам тээврийн сайд М.Зоригт


Тийм ээ би этгээд хvн. Тэгэхдээ тэнэглэлийн туйл болж маяглахгvй. Яадгийм би зураг авах дуртай. Ер нь ингэхэд євєл яагаад хулдаасан хаалгатай машин унаж болдоггvй юм. Эмнэлэгт хэвтсэн ч гангарна би, ээжийн хайртай хvv мєн гэдгээ ч нотолно доо хє.

УИХ-ын гишvvн Б.Бат-Эрдэнэ
 



Хэдэн мал минь буянтай сайхан єсч байна аа. Хvмvvс ямаа, тэмээг хvйтэн хошуутай мал энэ тэр гэж л байдаг юм. Миний хувьд хvйтэн байна уу, халуун байна уу мал л бол мал. Нээрээ ингэхэд ботгоны хошуу хvйтэн юмуу, халуун байдаг юмуу гэдгийг хошуугаа нааж vзээд мэдчихье байз.

Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Vvл
 



Амарч, ажиллаж сураагvй муусайн юмнууд “Бат-Vvл тєсвийн мєнгєєр тансаглаж байна” энэ тэр гэж л байна лээ.
Яадгийн би тансаглана, яаж амрахаа Амарбаясгалан мэтийн бацаануудаар заалгахгvй.
Тэгж ярьвал ямар мєнгєтэй, ямар царай зvстэй хотыг яаж хєгжvvлж, хэрхэн баяжуулж байгааг та нар энэ насандаа ч ухаарахгvй, мэдэв vv.

ХХАА-н сайд Р.Бурмаа
 



Хєєх энэ чинь ёстой аятайхан цэвэрхэн тос байна шvv дээ. Та нар яг єєрсдєє хийсэн нь vнэн юм уу.
Оросоос оруулаад ирсэн юм биш биз. Би нэг жаахан улаан буудай оруулаад ирсэн чинь ёстой барьж идэх гэж байсан шvv дээ. Хvvе та нар єєрсдєє хийсэн юм бол сайддаа ганц хоёрыг бэлэглэнэ биз дээ.



Хууль зvйн байнгын хороон дарга Д.Ганбат
 



Аа бидон тараадаг Ганбат, Эрдэнэтэй зиндаархсан Ганбат энэ тэр гээд олон л зvйл сонсогдож байна. Одоо яая гэхэв дээ. УИХ-д гарч ирэх гэж яаж махаа идлээ. Удахгvй 2016 оны сонгууль гэж бас нэг лай байна. Эртхэн бидон ч болтугай тарааж байгаад хэдэн євгєд, хєгшдийг элсvvлээд авбал бас ч гэж учиртай даа. Болгоно доо, болгоно.

УИХ-ын гишvvн Ц.Оюунгэрэл, Н.Алтанхуяг
 



Оюука минь амьдын жаргал гэдэг чинь л энэ шvv дээ хє. Халхын сайхан жаргалын хажуугаар нь зєрж, хаа холын шар толгойт дагуулсан чи ч дээ. За тэр ч яах вэ нэгэнт єнгєрсєн асуудал. Чи хє дємєгхєн суугаарай. Хоёулаа ийшихнээ ширvvхэн давхиулаад ирье. Хурдхан явахгvй бол З.Энхболд харчихаад дуудаад салахгvй, чvv.

УИХ-ын гишvvн Д.Арвин
 



Шаварчин, будагчин, цэвэрлэгч боллоо гээд би шалчийтлаа бууж єгч МАН-ынхныг дав­­руулахгvй. Д.Оюунхорол, Д.Сарангэрэл мэтийнхэн онцолж миний барьсан “Амгалан-3” тєрєхийн нээлтэд даналзахыг зєв­­шєєрєхгvй. Хана таазыг гялалзтал угаана би, хатадын сvнстэй ч хvссэн цагтаа уулзана би.

Эмэгтэй гишvvдийн бvлэг
 



Бид чинь жендерийн хувьд асуудалгvй. 65 хар хэрээний дунд 11 цагаан хун хєвж явдагийг ард тvмэн минь андахгvй. Хэдийгээр бид таван намын тєлєєллєєс бvрддэг ч язгуур эрх ашгаараа нэгдэж, данх цайгаа дундаа тавьж, хааяа булагнаад хуушуурдахаа ч мэднэ. Чуулганы завсарлагаанаар час хийсэн хов ярихаа ч З.Энхболд даргаар хориулахгvй шvv.

Ерєнхий сайдын зєвлєх асан Д.Батбаяр
 



Хакухо дvvгийн минь бэлэглэсэн улаан шvрэн хєєрєг мєн ч нvнжигтэй эд дээ. Хvvе болгоомжтой унагаад хагалчихав аа. Тэгвэл чи насаараа зvтгээд тєлж дийлэхгvй шvv. Баясгалантайгаа суугаагаагvй бол би балрах байсан шvv. Ядаж л ийм зантгар хєєргєє энд тэнд гээчихэж ч мэдэх л байсан даа. Хvvе болгоомжтой, унагачихав аа чи.

Хєдєлмєрийн сайд Г.Баярсайхан
 



Цагаан сар яагаа ч vгvй байхад цагаасаа ємнє нvvрс, тvлээ тараасан хэрэгт орооцолдож Гарамгай даргадаа гайгvй сайн гєвшvvллээ. Туслах, зєвлєх нэртэй юмнуудад тун чиг болгоомжтой ажиллаарай гэж гайгvй сайн захисан л юмсан. Ухаангvй ноёнд урагшгvй албат гэдэг чинь яасан vнэн vг вэ бурхан минь. Сайд Баярсайхан нэр минь нvvрсчин болчих ч гэж ээ тоогvй, ээ тоогvй.

Vргэлжлэл бий...
Эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин
zoy:
Ed nsriig yug ni ingej bichdeg bnaa.luivarchid
2015-12-20
ок:
хамгийн гоё хөгжилтэй нь энхамгалан, дараа нь баасанхүү, дараа нь даваасүрэн, дараа нь батэрдэнэ аваргын зургууд байна
2015-12-20
Зочин:
Зүйлаг, маанаг, долигонсон юм бичиж, биднийг даапаалаад байна уу
2015-12-20
Huga:
Sejgiin yumaa.nerteigeer n hadam aavtaigaa bazuud hamtdaa ih hurald suumaar
2015-12-20
Утас 80804877:
50 мл- 9000 төгрөг 3 ба 3-аас дээш хүргэлттэй Харилцах утас80804877,80884877 Кастор тосны ашиг тус 1. Үс ургуулах Та үсээ хурдан ургуулахын тулд юу хийх ёстой вэ. Та тосоо бага зэрэг бүлээсгээд хуйхандаа 5 минут иллэг хийхэд бүлээн тос үсний уутанцарт нэвчиж цусны эргэлтийг сайжруулан өсөлтийг дэмжинэ. Кастор тосны найрлаганд омега-6 хүчил агуулагддаг бөгөөд энэ нь таны үсэнд хэрэгцээтэй эрдэс бодисыг өгнө. Та бүр их үр дүн харъя гэвэл үснийхээ бүхий л хэсэгт тосоо түрхэж хонуулах бөгөөд маргааш нь бүлээн усаар угаана. Хэрвээ тосоо дангаар нь хэрэглэхэд хэцүү байвал тараг эсвэл оливын цэвэр тостой хольж түрхэж болно. Ингээд таны үс гялалзсан торгомсог эрүүл болж ургана. Мөн тус тосыг тогтмол хэрэглэвэл үс салаалах зовлонгоос ангижрана. 2. Хаг болон бусад хуйхны асуудалд Касторын тос нь мөөгөнцрийн болон бактерийн эсрэг шинж чанартай байдаг. Энэ нь хаг болон бусад хуйхны төрөл бүрийн үрэвслийг анагаах үйлчилгээтэй. Хэрэв таны үс хуурайшсан мөн хагтсан бол энэ үсний маскийг хийж үзээр
2015-12-18