Цагдаа нар цусны донорын эгнээнд нэгджээ
2015-12-18

Цагдаагийн алба хаагчид сайн дурын авлагагүй цусны донорын эгнээнд нэгджээ.

 

Улаанбаатар хотын цагдаагийн газар, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран цусаа хандивлах донорын аянд нэгдэж, Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа нэгжүүдийн 800 гаруй алба хаагчид сайн дураар цусаа хандивласан байна.

 

Мөн донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх хүмүүнлэгийн үйлсийн төлөө байнга хамтран ажиллаж байгааг үнэлж, Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс “Хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч хамт олон”-оор өргөмжлөж, талархал илэрхийлжээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин