Уулчин Б.Гангаамаа Өмнөд Америкийн ноён оргилыг зорилоо
2015-12-19

 

Дэлхийн дээвэр Эверестийн ноён оргилд эх орныхоо соёмбот тугийг мандуулсан анхны монгол эмэгтэй уулчин Б.Гангаамаа ээлжит авиралтаа хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо. Тэрбээр энэ удаа Дэлхийн долоон тивийн ноён оргилын нэг болох Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуа /6962 м / уулыг зорьж байна. 

 

Б.Гангаамаа өмнө нь 2013 онд эмэгтэйчүүдийн багийг удирдан энэ ууланд авирч байжээ. Тухайн үед хамгийн энгийн замыг сонгож авиралт хийсэн байсан бол энэ удаа уулын хамгийн хүнд зам болох 1934 оны польшуудын замаар авирахаар төлөвлөжээ. 

 

Түүний авиралтын хамтрагчаар Гонконгийн уулчин эмэгтэй явах аж. 

 

Эх орон, ард түмнийхээ хийморь лундааг их уулсын оргилд мандуулах уулчин маань 2016 оны нэгдүгээр сарын 16-нд эргэн ирэхээр төлөвлөжээ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
сайхан тэвчээртэй зоригтой дайчин эмэгтэй гэвэл Гангаамааг л хэлнэ дээ сайн яваад ирээрэй
2018-06-18
Зочин:
Амьжилт хүсье
2015-12-20
Зочин:
Mundag emegtei Shuu, amjilt.
2015-12-20
ganaa:
sain yavaad ireerei
2015-12-19
mgl:
Mend sain yavaad ireerei
2015-12-19
ama:
Amjilt hycie
2015-12-19
unshigch:
baiar hurgej amjilt husie
2015-12-19
Zochin:
Amjilt hysie.
2015-12-19