Ц.Баатархүү, A Cool нар 500 гаруй хүүхдэд шинэ жилийн бэлэг өглөө
2015-12-20

Шинэ жилийн уур амьсгал хаа сайгүй орж олон нийтийг хамарсан шинэ жилийн үдэшлэг, цэнгүүн олон болж байна. Гэвч шинэ жилийн баярт нийслэлийн алслагдсан гэр хороололд амьдардаг хүүхдүүд тэр болгон хамрагдаж чаддаггүй. Тэгвэл Чингэлтэй дүүргийн захын гэр хороололд амьдардаг 500 гаруй хүүхдийг баярлуулсан “Hero&Cool” хэмээх шинэ жилийн баяр өнөөдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгад боллоо.

 

Энэхүү арга хэмжээг Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Баатархүү, дуучин А Cool буюу Д.Анхбаяр нар зохион байгуулсан юм. Мөн хамтран зохион байгуулагчаар Монголын сурагчдын холбоо, Монгоын лектор төв зэрэг байгууллагууд оролцож хувь нэмрээ оруулж байгаа аж. Тэдний хувьд энэхүү арга хэмжээг зохион байгуулж, олон хүүхдийг баярлуулж байгаа нь хүүхдүүдийг ирээдүйдээ итгэлтэй болоход нь дэм болж буйгаараа онцлог гэдгийг онцолж байсан юм. 

 

“Hero&Cool” шинэ жилийн баярт Чингэлтэй дүүргийн алслагдсан гэр хороололд амьдардаг, сурдаг сургууль, цэцэрлэг нь хотын төвөөс зайдуу байдаг хүүхдүүдийг хамруулсан гэдгийг НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү хэлж байсан юм. Тэдний хувьд энэхүү арга хэмжээг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд цаашид уламжлал болгон зохион байгуулна гэдгээ энэ үеэр хэлж байсан нь хүүхэд багачуудыг улам их баярлуулж байлаа. Тэрчлэн дуучин хүн дуулах бус нийгмийн хариуцлагыг ухамсарлаж, хойч ирээдүйдээ үлгэр дуурайл үзүүлэх үүднээс энэ шинэ жилийн баярыг зохион байгуулж буйгаа дуучин  А Cool хэлж байлаа.

 

Г.НАРАН

Shuud.mn
Сонин хачин
Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06
Зочин:
Баяр хүргэе.сайн үйлс дэлгэрэх болтугай
2015-12-20
иргэн:
Сайн байна, та хоёр оо. Бусдад буян хийдэг ийм хүмүүс улам олон болох болтугай.
2015-12-20
иргэн:
Энэ 2 залуу хүнлэг юм жил бүр өдийд хийгээд байгаа шүү. Хүүхэд нохой 2 баярлуулах буянтай буянтай
2015-12-20