22 давхар барилга нуржээ
2015-12-21

БНХАУ-ын өмнөд хэсгийн Шэньжэнь хотноо байрлах 22 давхар барилга нурсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Барилга нурсан шалтгаан хөрсний гулгалттай холбоотой хэмээн аврах албанаас уламжилсан байна. Барилга дотор хэдэн хүн байсан нь тодорхойгүй байгаа аж. Гамшгийн бүсээс 900 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэнэ.

 

“Синьхуа” агентлагийн мэдээлснээр “Ослын газар 1500 аврагч, 11 үнэрч нохой болон 14 гал сөнөөх машин ажиллаж байна” гэв. Оршин суугчдын мэдээлснээр “59 хүн сураггүй алга болсон” гэжээ. Сураггүй бологсдын дунд нярай хүүхэд байгаа гэдгийг албаныхан баталжээ.

 

Дээрх барилгаас гадна таван давхар орон сууцны барилга хөрсний гулгалтын улмаас нурсан байна. Өнгөрсөн сарын эхээр тус хотноо хөрсний нуралт үүсч, 25 хүн амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин