Химийн бодист хордсон гурван хүн нас баржээ
2015-12-21

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гранд повер” ХХК-ийн Нүүрсний хийн үйлдвэрт 11 иргэн хорт хийнд хордсон осол өнгөрөгч баасан гарагт гарчээ.

 

Ослын улмаас “Хий дамжуулах хоолойн худаг”-т засварлах ажлаар орсон гагнуурчин БЗД-14 хороонд оршин суух Ө /эр,39н/, инженер Өвөрхангай аймаг Бат-Өлзий суманд суух Л /эр.23н/, нярав Сэлэнгэ аймаг Мандал суманд суух Б /эр.24н/ нар ил харагдах гэмтэл шархгүй хордож угаартсан байдалтай нас барсан байжээ.

 

Ослын газарт ажилласан НОБГ-ын ЭХАС-ын багийн аврагчид химийн бодист хордсон найман хүнийг аварчээ. Хордсон иргэн Э /46 настай, эрэгтэй/, Э /40 настай, эрэгтэй/, М /33 настай, эрэгтэй/, Б /33 настай, эрэгтэй/, Б /23 настай, эрэгтэй/, Б /23 настай, эрэгтэй/, Ү /22 настай, эрэгтэй/, Д /22 настай, эрэгтэй/ нарыг Хордлогын яаралтай тусламжын үндэсний төвд шилжүүлэн өгчээ. Тэднээс иргэн Э /46 настай, эрэгтэй/, Э /40 настай, эрэгтэй/, М /33 настай, эрэгтэй/ нар биеийн байдал сайн байсан тул өөрсдийн хүсэлтээр эмнэлгээс гарсан, хэвтэн эмчлүүлж байгаа таван иргэний биеийн байдал сайжирч байгаа аж.

 

Тус объектыг НМХГ, НОБГ-аас шалгахад агаарт H2S 16%, органик уур 64% “Аюултай нөхцөл” үүсэн тул Хэв журмын хамгаалалтанд авчээ. Уг хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

 

Б.Хүлэг

 


 

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Tiim shyy dandaa ene tendees irsen byysan generalyyd baidag bizdee.Bolovson hychin myy huurhiiduu.
2015-12-21
damil:
khimiin mergejiliin neg ch mergejilten baihgui otsgoi baidlinhan yaj khun avrah ve. gal sonoogchid khimiin ayulaas hamgaaldag gej sonsoogui yum b.na. toriin zarim chig uurgiig olon niitiin baiguulagad shiljuulene geed baisan getel Tamboviin khimichid zugeer suugaad baidag gai sonoogchid khun uhehiig haraad xsuuj b.dag
2015-12-21