Хөрсний нуралтаар 91 хүн сураггүй болжээ
2015-12-21

БНХАУ-ын өмнөд хэсгийн Шэньжэнь хотноо хөрсний нуралт үүссэний улмаас 91 хүн сураггүй алга болсон тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Байгалийн гамшгийн үеэр аж үйлдвэрийн 33 барилга нуржээ.

 

Аврах албанаас “14 хүн эмнэлэгт хүргэгдсэн. Гурван хүний биеийн байдал хүнд байна” гэж мэдэгджээ. Хөрсний гулгалтаар эхний барилга өчигдөр 11.40 цагийн орчимд нурсан байна. Эхний ослоор 30 хүн сураггүй болж, 11 хүнийг аварчээ.

 

Шэньжэнь хотын барилгууд ар араасаа нурж буй учир онц байдал зарлаж, гамшгийн бүсэд ажиллаж буй аврагчдын тоог 3000 болгосон байна. Мөн сураггүй алга болсон иргэдийг хайхаар 30 үнэрч нохой ажиллаж эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин