Сонгуулийн хуулиар намууд зөвшилцөлд хүрчээ
2015-12-21

УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаан өндөрлөлөө. Бүлгийн хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар мэдээлэл хийжээ. Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийн талаар ярилцсан байна.

 

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд бүлгийн даргынхаа өрөөнд хуралдсан аж. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд хоёр намын төвшинд Сонгуулийн хуультай холбоотойгоор таван асуудлаар зөвшилцөлд хүрчээ. Ямартай ч өнгөрсөн хугацаанд сөрөг хүчний зүгээс тавьж ирсэн саналын хуудсыг гараар давхар тоолох гэдэг асуудлыг шодож хяналтын тооллого хийлгэнэ гэж өөрчлөхөөр болсон аж. Сонгуулийн тогтолцоо одоогийн 48х28 хувилбараараа байх зэрэг тохиролцоонд хүрчээ. Тиймээс энэ асуудлаа бүлэг тус бүр хуралдаж,  дахин ярилцсан байна.

 

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар сэтгүүлчдэд албан ёсоор мэдээлэл хийсэнгүй.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
zoz , AN teden suudal MAN teden suudal busad namd 1-2 suudal geed l tohirchihson gej oilgoloo
2015-12-21
Зочин:
MAN ch temtsej chadahgui yumdoo. hoorondoo tohiroltsood yavah yum bol alind ni ch sanal uguhgui ee
2015-12-21
зочин:
Эээ чааваас хэдэн машины программыг зүгээр хэвийн орхиод л тэрийгээ шодсон гээд 12 оны сонгууль давтагдлаа ш дээ
2015-12-21
Зочин:
Намын жагсаалт гэдгийг үгүй хийхгүй бол сонгуульд санал өгөх хүний тоо эрс цөөрөх болно.
2015-12-21
Зочин:
Ноёд урваач нохой шарваач гэж эндээ МАН ч тэмцэж чаддагүй гэж үнэн юм байна
2015-12-21