АШУҮИС-ийн Сургалтын эмнэлэг барих гэрээнд гарын үсэг зурна
2015-12-22

09.00 цагт “Номын сангийн электрон мэдээллийн системийн хөгжил” сэдэвт олон улсын семинар Япон Монголын Хүний Нөөцийн Хөгжлийн Төвийн хурлын их танхимд болно.


09.00 цагт Төрийн 200 гаруй үйлчилгээг нэг дор төвлөрүүлж буй Нийслэлийн "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-ийн бэлтгэлтэй нийслэлийн харъяа байгууллагын удирдлагууд танилцана.


9.30 цагт Онцгой байдлын ерөнхий газар тайлангийн хурлаа Соёлын төв өргөөнд хийнэ.  


10:00 цагт НЗДТГ-ын А зааланд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны хуралтай.


10:30-11:30 цагт  МУИС–ийн оюутнуудад тэтгэлэг олгодог гадаадын байгууллага, санд МУИС болон тэтгэлэг хүлээн авагч нарын зүгээс “Талархал илэрхийлэх ёслол”-ын үйл ажиллагаа  Дугуй заалны өмнөх талбайд болно. 


11:00 цагт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийнэ. 


12.00 цагт “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Авто худалдааны цогцолборт тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээ явагдахаар болж буйтай холбогдуулан хэвлэлийн хурал зарлаж байна.


14.00 цагт СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн Азийн бүсийн орнуудын сонгуулийн байгууллагын төлөөлөгчдийг өнөөдөр  хүлээн авч хамтын ажиллагааны асуудлаар ярилцана.


 14.00-16.00 цагийн хооронд  “МИК Холдинг” ХХК нь компанийн хэлбэрээ өөрчлөн НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ болж, Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжихаар Монголын хөрөнгийн биржийн байранд ROADSHOW буюу нэмэлт хувьцааны танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана.


16.00 цагт Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барих АШУҮИС-ийн Сургалтын эмнэлэг барих гэрээнд гарын үсэг зурах ёслол тус сургуулийн байранд болно. 

Shuud.mn
Сонин хачин