Манай сэтгүүлчийн бүтээл шилдгээр шалгарлаа
2015-12-22

 

НҮБ, НҮБ-ын Хүн амын сан, эрүүл мэндийн сэтгүүлзүйн “Оюуны дархлаа” ТББ-аас хамтран хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд зарласан шилдэг бүтээлийн уралдааны дүн гарлаа. ХДХВ ба ДОХ-ын асуудалд Дэлхий нийтийн анхаарлыг хандуулах арванхоёрдугаар сарын 1-ны өдрийг угтаж,  ХДХВ ба ДОХ-оос урьдчилан сэргийлэх асуудалд хэвлэл мэдээллийн ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор уг уралдааныг зохион байгуулжээ.

 

Уралдаан, сонин  радио, веб сайт, телевизийн гэсэн гурван төрлөөр зохиогдсон бөгөөд хүний эрхийг хамгаалах, гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалтыг бууруулах зэрэг өргөн хүрээтэй  сэдвээр 40 гаруй сэтгүүлч, 60 гаруй бүтээлээ ирүүлсэн байна.

 

Веб сайтын төрлийн тэргүүн байранд “Валентины өдрийн “Батлан даалт” бүтээлээр www.MNB.mn сайтын сэтгүүлч Э.Ганхуяг шалгарчээ.  Харин хоёрдугаар байранд “Үхлээс айдаг ч ДОХ-оос эмээдэггүй” бүтээлээр www.shuud.mn сайтын сэтгүүлч Б.Будхүү шалгарлаа. Мөн тус байранд “ХДХВ түүний хүүхэд насыг авч одсон” бүтээлээр www.gogo,mn сайтын сэтгүүлч Х.Көгэршин оржээ. Гуравдугаар байранд  “ДОХ цаазын ял биш гэдгийг амьдралаараа баталсан бүсгүй” бүтээлээр www.hiub.mn сайтын сэтгүүлч Б.Энхрийшагай, “Бэлгийн цөөнх бахархал, бухимдлын шалтгаан гэж үү” бүтээлээр www.mnb.mn сайтын сэтгүүлч О.Шинэтуяа нар тус тус шалгарав.

 

Шагналыг НҮБ-ын байранд ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Нуюнт-У, НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрийн зохицуулагч Д.Алтанчимэг, Оюуны дархлаа ТББ-ын тэргүүн Г.Энхбаатар нар гардууллаа.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
2:
hezee haaguur zarlaad shalgaruulsan yum boloo genet l dvn ni garah yum ternees zarlah gj bn gsn medee gants ch haragdaagui
2015-12-22