Шэньжэнь: Эхний хохирогчийн цогцсыг олжээ
2015-12-22

БНХАУ-ын Шэньжэнь хотноо энэ ням гаригт хөрсний нуралт үүсч, аж үйлдвэрийн 33 барилга нурж, 91 хүн сураггүй алга болсон билээ. Урьдчилсан тооцооллоор тус хотын 3000 иргэн хохирол амссан байна. Тэгвэл ослын газар ажиллаж буй аврагчид байшингийн нуранги дороос нэг хүний цогцос гаргаж авсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Аврагчид 24 цагийн дараа ийнхүү анхны хохирогчийн цогцсыг олжээ.

 

Хятадын “SINA” агентлаг “Цогцсыг өнөөдөр 6.00 цагийн үед үйлдвэрийн барилга дороос олсон байна. Эхний хохирогч эрэгтэй. Эрэгтэйн гэр бүлтэй холбогдож эхэлсэн” гэсэн байна.

 

Ослын газар ажиллаж буй аврагчдын тоог 700-аас 1500 болгож нэмсэн байна. Мөн 25 үнэрч нохой ашиглан сураггүй алга бологсдыг хайж буй юм. Тус хотын Онцгой байдлын газраас иргэдийг аврах ажиллагаанд оролцохыг уриалжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин