“Оддын дайн” рекорд тогтоожээ
2015-12-22

“Оддын дайн” цувралын шинэ анги “Оддын дайн: Хүч эргэн сэргэсэн нь” өнгөрсөн баасан гаригт олон улсад нээлтээ хийсэн билээ. Тэгвэл шинэ цуврал нээлтээ хийгээд хэдхэн өдрийн дотор Америкийн “Box Office”-ийн дээд амжилтыг эвджээ. 

 

Энэ оны зургаадугаар сард нээлтээ хийж, эхний долоо хоногтоо 208 сая ам.долларын ашиг олсон “Юрийн Галавын ертөнц” киноны амжилтыг “Оддын дайн” кино эвдсэн талаар “ВВС” агентлаг мэдээллээ. Энэ сарын 18-наас эхлэн Америк, Канадын кино театруудаар гарч эхэлсэн тус бүтээл одоогоор 248 сая ам.долларын ашиг олсон байна. Харин бусад улсын зах зээлээс нийт 525 сая ам.долларын ашиг олжээ.

 

Холливуудын нэрт жүжигчин Харрисон Фордын гол дүрд нь тоглосон “Оддын дайн” кино 1977 оны тавдугаар сард эхний ангиа гаргаж, нийтдээ 775 сая ам.долларын ашиг олж байжээ. 1980,  1983, 1999 онд цувралын шинэ ангиуд нээлтээ хийсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин