“Зөв амьдрах ухаан” ТББ-д 40.5 сая төгрөг олгов
2015-12-22

 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулах тухай” А/967 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт орон гэргүй, тэнүүчлэн амьдарч буй иргэдийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулахад хамтран ажилладаг “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын 2015 оны 4 дүгээр улирлын 40 сая 500 мянган төгрөгийн санхүүжилтийг олголоо.
Төрийн бус байгууллагуудтай холбогдох хууль журмын дагуу гэрээ байгуулж, үйл ажиллагааг хэрэгжүүлж, үр дүн тооцож сар бүрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газарт даалгав.
Дээрх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг 2015 оны Нийслэлийн төсөвт батлагдсан тэнэмэл, орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх зардлаас гэрээ, гүйцэтгэлийн дагуу хянан санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, Төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, гүйцэтгэлд хяналт тавьж, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
 
 “ЗӨВ АМЬДРАХ УХААН” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАД
ОЛГОХ  САНХҮҮЖИЛТИЙН ЗАДАРГАА
 
 
Төрийн бус байгууллагын нэр Зардлын нэр Нэг хүнд ногдох зардал Хүний тоо Хугацаа /өдөр/ 2015 оны санхүүжилт төгрөг
1 “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллага Байр 4000 50 90 18.000.000
Бусад үйлчилгээ 5000 22.500.000
Нийт 9000 50 90 40.500.000
 
Нийт зардлын дүн
 
9000
 
50
 
90
 
40.500.000
Shuud.mn
Сонин хачин
Zagdaa guaid!!:
Uunees tsaash tuuneesh hoish turiin ner barisan hudalchdad buu itge!! Heregtei bailaa gehed uursud shig ni hevlel medeelliin heregsleer anhnaas ni yamar geree hiij yyu gej helj bn gedgiig ni sain ard niited delgej helj baij gariin usgee zur!! Nodnin geree hiihdee l eden shig 40 saua zugeer ugch baigaa yum shig medee bichuulseniih ni adilaar 60 hun zugeer l uuruu asarch baigaa um shig l medee bichuulj adilhan baij uuriguu batuul shig reklamdah bj shuu de!!! Sain sanaj avnaa bi ch bas!!!
2015-12-23
Yanaa yun aimar yum be!:
Ene chini hotiin zahirgaa tedend 40 saya tugrug ugsun yum bish 121 saya tugrugnii uruu tuluhgui jil gariu bolj bj buun heruul uruul temzel urnuj baij arai hiij 40 saya tugrugiig ni ugchihuud!! Ter Zagdaa guai yadarsan humuuseer mungu hiisen yum bish!! Bat Uul ter hunii saihan setgeliig ashiglaj 9000 tugrug neg hund ugie gej helj 60 hun avaachij ugunguutee mungiig ni tuluhgui yavj baij asuudliig aimar hundruuleed hayachihsan baihad!! Ene 150.129.142.175-d setgegdel bichsen hun soniniihonii tarhi ugaasan medeend itgedej bhaadaa gutar!! Uneniig bichsen medeeg ni unshihgui esvel itgehgui tegeed l iim teneguudees bolj l songuulid hen tarhi sain ugaaj chadval songogdono gedgee medeed hudlaag unen bolgoj hevlel medeelliig ih ashiglaj hudal huuduu medee ih bichuulj bn shuu de!!
2015-12-23
Khh:
Zuv um hiijee demjij bn
2015-12-22
zochin:
Zagdaa gj nohor yadarsan xvneer tvrii barij mongo oloxoo boli
2015-12-22