Автозахуудыг албадан нүүлгэх шийдвэр гараагүй
2015-12-22

Авто тээврийн үндэсний төвд явагддаг тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаар олголтын үйлчилгээг “Авто худалдааны цогцолбор”-т төвлөрүүлэхээр болжээ. Үүнтэй холбогдуулан “Авто худалдааны цогцолбор”-ын дарга Д.Байдраг, “Авто тээврийн үндэсний төв”-ийн дэд захирал П.Дэлгэрнаран нар хэвлэлийн хурал хийлээ. Хурлын үеэр дараах тодруулгыг авлаа.

 

“Авто худалдааны цогцолбор”-ын дарга Д.Байдраг: Албадан нүүлгэх шийдвэрээ Засаг дарга албан ёсоор гаргаагүй

 

-Эдгээр цэгийг “Авто худалдааны цогцолбор”-руу нүүлгэхтэй холбогдуулан худалдаа эрхлэгчдээс санал авсан уу?

 

-Бид шийдвэр гаргадаг хүмүүс биш. Энэ бол Зам тээврийн сайд, нийслэлийн Засаг даргын хооронд 2012 онд байгуулсан зам тээврийн салбарт хамтран ажиллах санамж бичиг, Авто тээврийн үндэсний төв, Авто худалдааны цогцолборын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд хийгдэж буй үйл ажиллагаа.

 

-Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цэгүүдийг дагаж үйл ажиллагаа явуулдаг дугуй засвар, сэлбэгийн дэлгүүрийг үлдээх үү? Эсвэл нүүлгэх үү?

 

-Дугуй засвар, сэлбэгийн дэлгүүр зэрэг холбогдох үйлчилгээ бол бизнесийнхээ журмаар, авто худалдаагаа дагаж л явдаг дагавар үйлчилгээнүүд шүү дээ. Тэгэхээр тэдгээр бизнес эрхэлж байгаа хүмүүс бизнесийнхээ хуулиар л явах болов уу. Бид нар ямар нэгэн байдлаар албадан нүүлгэхгүй, тулган шаардахгүй.

 

-Авто худалдаачдыг албадан нүүлгэх шийдвэр гарсан уу?

 

-Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд 2014 оны есдүгээр сарын байдлаар 150 байршилд автомашин, механизмын  худалдаа явагдаж байсан. Энэ оны есдүгээр сард 100 орчим тоологдсон байна. Авто бизнес эрхлэгчид үе шаттайгаар нүүж байна. Заримд нь үнэхээр эдийн засгийн зогсонги байдал нөлөөлж байна.  Нөгөө хэсэг нь Улаанбаатар хотын авто төлөвлөлт болон газрын хуулийн хүрээнд тухайн иргэн аж ахуй нэгж эзэмшиж буй газраа зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй байдаг. Тэр гэрээнд заасан үүргээ биелүүлээд, худалдаачид үе шаттайгаар үйл ажиллагаагаа зогсоож байна. Албадан нүүлгэх шийдвэрээ Нийслэлийн Засаг дарга албан ёсоор гаргаагүй байгаа. Эхлээд тэнд бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүл, бүрэн үйлчилгээгээ төвлөрүүл. Дараа нь бизнес эрхлэгчдийг нүүлгэх асуудлыг ярих ёстойг, ажил хариуцсан хүмүүст даалгаад байгаа юм.

 

-Бизнес эрхлэх таатай орчин тэнд бүрдсэн үү?

 

-Авто худалдааны цогцолборт бүхий л үйлчилгээ төвлөрсөн байгаа. Тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээг төвлөрүүлэхэхд зориулж арилжааны 4 банк, даатгалын 4 байгууллага, нотариат, улсын дугаарын 8 үйлдвэр, 5 нийтийн ариун цэврийн газар, 26 цайны газар үйл ажиллагаа явуулахад бэлэн болоод байна. Мөн Нийслэлийн татварын газар, Нийслэлийн замын цагдаагийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газартай хамтран ажиллах ажлын байруудыг бэлэн болгосон. Нийтийн тээврийн автобус, “Авто худалдааны цогцолбор”-т хүрэх маршрутын дагуу иргэдэд хэвийн үйлчилж байна.

 

“Авто тээврийн үндэсний төв”-ийн дэд захирал П.Дэлгэрнаран: Хотын төвөөс жаахан зайтай л болохоос үйлчилгээ яг ижилхэн

 

-Авто худалдаа эрхлэгчид хотын гааль дээр автомашинаа буулгана. Тэгээд “Авто худалдааны цогцолбор”-руу очиж бүртгэл хийлгэнэ гэхээр зардал нь нэмэгдэх юм биш үү?

 

-Угаасаа л хийгддэг хөдөлгөөн шүү дээ. Одоо хотын төвд байрлаж байгаа манай цэгүүдээр үйлчлүүлэхэд ч ялгаа байхгүй авто худалдаа эрхлэгчид, тээврийн хэрэгслээ буулгаад, хөлөөр нь ирүүлж оношлуулдаг, бүртгүүлдэг. Үүнтэй яг ижилхэн үйлдэл хийгдэнэ. Хотын төвөөс жаахан зайтай л болохоос биш хийгдэж байгаа ажил нь яг л ижилхэн шүү дээ.

 

-“Авто тээврийн үндэсний төв”-ийн үйл ажиллагааны чиглэлийг тодруулмаар байна?

 

-Манай төв төрийн өмчит үйлдвэрийн газар. Гурван үндсэн үйл ажиллагаатай. Нэгдүгээрт, улс хоорондын болон хот хоорондын хүн тээвэр, ачаа тээврийн асуудалд зохицуулалт хийдэг. Хоёрдугаарт, улсын хэмжээнд бүртгэлтэй 700 гаруй мянган авто тээврийн үзлэг, хяналт үйлчилгээний ажлыг 100 хувь хариуцдаг. Тээврийн хэрэгслийн хяналт үйлчилгээ, оношилгоог улсын хэмжээнд хийж гүйцэтгэдэг байгаа. Гуравдугаарт, улсын хэмжээний авто тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаар олголт, шилжилт хөдөлгөөнийг хариуцдаг. Ийм гурван үндсэн үйл ажиллагаатай.  Дотор нь нарийвчлах юм бол нэлээд олон ажлууд нэрлэгдэнэ.

 

-Улсын хэмжээнд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн үзлэг, оношлогоог хийдэг гэхээр нийтийн тээврийн автобусыг танай төв хариуцдаг уу?

 

-Үгүй. Нийслэлийн тээврийн газар өөрөө хяналт, шалгалтын хийдэг оношлогооны төвтэй. Тэнд хийгддэг байгаа. Өөрөөр хэлбэл оношлогооны төвтэй. Нийтийн тээврийн газраас тогтоосон журмын дагуу автобуснууд жилд хоёр удаа хяналт, үзлэгт ордог .

 

Г.Тэгшсүрэн  

Shuud.mn
Сонин хачин
нүүлгэ:
Одоо нарантуул, 100 айл, хархоринг нүүлгэх хэрэгтэй.
2015-12-22
irgen:
hurdan nuulgeesei
2015-12-22
irgen:
hurdan nuulgesei
2015-12-22
Айж дээ хөөрхийс:
Албадан нүүлгэнэ гэсэн бөөлжсөө хэн идэхчихвээ ха ха ха Хэлсэн үгэндээ эзэн болдоггүй идсэн хоолондоо сав болдоггүй хонжиго долоож амьдрагсадаа ха ха ха ямар өчүүхэн юм бэ дээ Батүүл та нар
2015-12-22
Zochin:
Albadaj chadahgui sh dee.
2015-12-22
Зочин:
энэ захыг нүүлгэх үнэн амархан эмээлтэд байдаг захаас борлуулсан машин гэсэн бичиг ээр хөдөлгөөн хийлгэх хэрэгтэй
2015-12-22
irgen:
hurdan nuulgesei