Эмийн лаборатори дэлхийд хүлээн зөвшөөрөгдлөө
2015-12-23

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа, лаборатори АНУ-ын Үндэсний итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэгдсэн гэрчилгээгээ гардаж авлаа. Ингэснээр Эмийн хяналтын лаборатори тоног төхөөрөмж, үйл ажиллагаа, мэдээллийн технологи, боловсон хүчин олон улсын түвшинд хүрч байна.  

 

“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” хэрэгжсэнээр хамгийн орчин үеийн аргуудыг ашиглан эмийн чанарын болон тооны шинжилгээ, түүнд агуулагдах хольц бодисыг тодорхойлох, эмийн бодис гарган авах, эмнэлгийн хэрэгсэл, ороох, боох материал ариутгахад хэрэглэдэг, хүний бие махбодид хортой, хавдар үүсгэх эрсдэлтэй зарим органик уусгагч, ариутгалын бодисын үлдэгдлийг тодорхойлох, хуурамч, дуураймал ба үл мэдэгдэх эм, түүний бүтэц найрлагыг илрүүлэх, шингэн эмийн зуурамтгай чанарыг тодорхойлох, эмийн бодис дахь талст ус, чийглэгийг тодорхойлох шинжилгээ хийх боломж бүрдлээ.

 

Лабораторийн хийсэн шинжилгээний дүнг олон улсад шууд хүлээн зөвшөөрөх давуу талыг дотоодын эм хэрэглэгчид хүртэхээс гадна эм үйлдвэрлэгч үндэсний компаниуд бүтээгдэхүүнээ экспортонд гаргахдаа ашиглах юм.

 

 

Shuud.mn
Сонин хачин