Төөрсөн иргэдийг олжээ
2015-12-23

Төөрсөн иргэдийн мэнд олжээ. Завхан аймгийн Улиастай сумаас Говь-Алтай аймгийн чиглэлд 32-45 ЗАН улсын дугаартай “УАЗ Пермер” загварын автомашинтай иргэн Т /39 настай,эрэгтэй/ иргэн Д /39 настай,эмэгтэй/, Д /1.5 настай, эмэгтэй/ А /59 настай, эмэгтэй/, Т /30 настай, эмэгтэй/, Д /20 настай, эрэгтэй /, Ш /30 настай, эрэгтэй/ нийт 7 хүн энэ сарын 20-ны өдөр гарчээ.

 

Гэтэл тэдгээр иргэдийг холбоо тасарч сураггүй болсон тухай дуудлага энэ сарын 21-ний өдөр онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрлийн ажиллагааг зохион байгуулж эхэлсэн байна. Харин сураггүй болсон иргэдийн нэг ар гэрийнхэнтэйгээ холбоо барьж, төөрсөн гэдгээ мэдэгдснээр иргэдийн эсэн мэнд олжээ. Тэдэнд шатахуун хүргэж өгөөд, Цагаанчулуут сумын төвд аюулгүй авчирчээ.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
Unen ug:
Hariutslaggui humuuseer ontsgoi baidliin shathuuniig toluul
2015-12-23
ххннн:
Цасан шуургатай гэж сануулсаар байтал юугаа хийж замд гардаг бна аа, татвар төлөгчдийн мөнгөнөөс хумсалсан өмхий гөлөгнүүд
2015-12-23