Цуутай оддын дуулиант салалт
2015-12-24

Америкийн “CNN” агентлаг энэ онд салсан оддын талаар мэдээллээ.

 

Мартинез, Берри

 

 

Холливуудын нэрт жүжигчин Хэлли Берри өнгөрсөн аравдугаар сард нөхөр Оливер Мартинезээс салж буйгаа зарласан билээ. Хос 2010 оноос болзож, 2013 онд хуримаа хийжээ. Тэд Малер гэх хүүтэй юм.

 

 

Чад, Аврил

 

 

Дуучин Аврил Лавин өнгөрсөн 2013 оны долоодугаар сард найз залуу Чад Крогертэй хуримаа хийсэн билээ. Хос хуримаа Парис хотноо хийсэн бөгөөд сүйт бүсгүй хар өнгийн даашинз өмссөн юм. Харамсалтай хос өнгөрсөн наймдугаар сард Лос Анжелес хотын шүүхэд салах өргөдлөө өгч, хөрөнгөө хуваасан байна.

 

 

Брайн, Меган

 

 

Холливуудын нэрт жүжигчин Меган Фокс 2010 онд хуримаа хийж Брайн Аустинтэй гэрлэсэн. Тэд хоёр хүүхэдтэй. Өнгөрсөн долоодугаар сард жүжигчин бүсгүй нөхрөөсөө салж буйгаа мэдэгдсэн билээ.

 

 

Гвейн, Стефани

 

 

Дуучин Гвен Стефани 13 жил хамт амьдарсан нөхөр Гвейн Россдэйлээс салсан. Дуучин бүсгүй нөхрөө өөрийг нь хуурсан хэмээн шүүхэд гомдол гаргаж, өнгөрсөн долоодугаар сард салах өргөдлөө гаргасан юм. Тэд гурван хүүхэдтэй билээ.  

 

 

Миранда, Шелтон

 

 

Кантри дуучин Миранда Ламперт, Влайк Шелтон нар өнгөрсөн долоодугаар сарын 20-ны өдөр шүүхэд салах өргөдлөө өгсөн билээ. Хос 2008 онд хуримаа хийсэн юм.

 

 

Скотт, Кортни

 

 

Реалити шоуны од Кортни Кардашиан гурван хүүхдийнхээ эцэг Скоттоос салах өргөдлөө гаргасан байна. Хос 2007 онд хуримаа хийсэн билээ. Скотт гэр бүлээ хуурсан нь илчлэгдсэн юм.

 

 

Аффлек, Гарнер

 

 

Холливуудын нэрт жүжигчин Бен Аффлек, Женнифер Гарнер нар өнгөрсөн долоодугаар сарын 30-ны өдөр Лос Анжелесийн шүүхэд салах өргөдлөө өгчээ. Хос 2005 онд хуримаа хийсэн бөгөөд гурван хүүхэдтэй билээ.

 

 

Чарлье, Бритни

 

 

Попын гүнж Бритни Спирс, Чарлье Эберсол нар өнгөрсөн наймдугаар сард салж буйгаа зарлаж, сүйгээ цуцалсан билээ. Хос 2012 оноос болзож, өнгөрсөн оны нэгдүгээр сард сүй тавьцгаажээ. Тэд хуримаасаа нэг сарын өмнө салцгаасан юм.

 

 

Тайгер, Линдсей

 

 

АНУ-ын нэрт тамирчин, гольфчин Тайгер Вүдс өнгөрсөн зургаадугаар сард эхнэр Линдсейгээсээ салж буйгаа зарласан билээ. Тэрбээр гэр бүлээ хуурсан гэдгээ хүлээн зөвшөөрч, эхнэртээ нөхөн төлбөр өгчээ. Хос 2011 онд хуримаа хийжээ.

 

 

Крис, Гвинет

 

 

Дуучин Крис Мартин болон жүжигчин Гвинет Пэлтроу нар өнгөрсөн наймдугаар сард салж буйгаа зарлаж, хоёр сарын өмнө салах өргөдлөө шүүхэд өгсөн билээ. Хос 2003 онд хуримаа хийж, гурван хүүхэдтэй юм.

 

 

Реннер, Сонни

 

 

Жүжигчин Жереми Реннер, эхнэр Сонни Пачекогоос салж буйгаа өнгөрсөн сарын эхээр мэдэгдсэн. Хос энэ оны эхээр гэрлэсэн юм. Тэдний салалтын шалтгаан хууралт хэмээн гэрчүүд мэдээлжээ.

 

 

Рок, Малик

 

 

Инээдмийн жүжигчин Крис Рок, эхнэр Маликаас салж буйгаа саяхан мэдэгдсэн. Хос хоёр хүүхэдтэй юм.

 

 

Тим, Хелена

 

 

Нэрт найруулагч Тим Буртен болон жүжигчин Хелена Боннам нар салахаар болжээ. Хос 13 жилийн өмнө гэрлэсэн бөгөөд нэг хүүхэдтэй юм. Хелена, нөхрийнхөө найруулсан уран бүтээлүүдэд тоглож, нэр алдрын оргилд хүрсэн билээ.

 

 

Браун, Тран

 

 

Дуучин Крис Браун 2013 оноос болзсон загвар өмсөгч Куричче Транаас салсан билээ. Хос өнгөрсөн аравдугаар сард салсан болохоо баталсан юм. Салалтын шалтгаан дуучин залуугаас болсон аж. Тэрбээр найз бүсгүйдээ гар хүрсэн байна.

 

 

Ник, Керри

 

 

Дуучин Мэрия Керри, хөтлөгч Ник Каннон нар долоон жил ханилсаны эцэст энэ оны дундуур хоёр тийшээ болжээ. Хос охин, хүүтэй юм.

 

 

Антонио, Мелани

 

 

Холливуудын нэрт жүжигчин Антонио Бандерас, Мелани Гриффит нар энэ оны эхээр салж буйгаа зарласан билээ. Хос 1995 онд хуримаа хийсэн бөгөөд хүү болон охинтой билээ. Өнгөрсөн есдүгээр сард тэд хөрөнгөө 60/40 хуваажээ.

 

 

Блум, Керр

 

 

Холливуудын нэрт жүжигчин Орланду Блум, загвар өмсөгч Меранда Керр нар 2013 оноос тусдаа амьдрах болсон билээ. Хос өнгөрсөн аравдугаар сард албан ёсоор салцгаасан юм. Тэд Фулин гэх хүүтэй.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Zugeer l zochin:
ungursun on chine yaatsan on yum be. Bugd l saltsgaagaad
2016-01-03
zaluu:
salaj amidrah yl yum bol yundaa amidardag bna aa
2015-12-31
Зочин:
Салагүй нь од биш, завал салж бж од болдгу - од бж салдг у? одо кино үзэхгүй э
2015-12-25
Зочин:
za tgd hichneen ner aldar, hurungu, ur huuhed, olon on jiluu blaa gd salahdaa hurvel saldag l ym bndaa
2015-12-24