Талибанчууд Сангин дүүргийг эзэлжээ
2015-12-24

Афганистаны Гильменд муж дахь Сангин дүүрэгт талибанчууд хяналтаа тогтоосон тухай “CNN” агентлаг мэдээллээ. Армийнхан өнгөрсөн сараас эхлэн дээрх дүүргийг хамгаалсан ч өчигдрийн тулаанаар талибанчуудад алдсан байна. Талибанчууд өчигдөр Сангин дүүргийн Захиргааны байр болон цагдаагийн байрны гадна өөрсдийнхөө далбааг мандуулж, эзэлсэн болохоо албан ёсоор мэдэгджээ.

 

Хэт даврагчид өчигдөр Гильменд мужийн хэд хэдэн дүүрэг рүү халдаж, олон хүний аминд хүрсэн гэнэ. Талибанчууд Ерөнхийлөгчөө огцорч, эрх мэдлээ шилжүүлэн өгвөл эзэлсэн дүүргүүдээ чөлөөлөхөө сануулсан байна.

 

Афганистаны Батлан хамгаалах яамны тэргүүн өчигдөр “Бид газар нутгаа эргүүлэн авах болно. Тун удахгүй талибанчууд бууж өгч, хуулийн дагуу тэднийг шийтгэх болно” гэсэн байна.  

 

Армийнхан болон талибанчуудын тулааны үеэр Афганистан улсад үүрэг гүйцэтгэж буй Браитанийн дөрвөн цэрэг амиа алдсан гэнэ. Талибанчууд Сангин дүүрэгт эрхээ тогтоохоос өмнө Кундуз хотноо эрхээ тогтоосон билээ. Тус хот талибанчуудын бүрэн хяналтад орсон гэдгийн Пентагоэ баталжээ. Тулааны үеэр 100 гаруй хүн амиа алдаж, 15 хүн шархтаж, эмнэлгийн тусламж авчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Яамаар ч юу бэ дэ.Дорнын энэ догшин ард түмнийг.Их гүрнүүд л зөнгөөрөө амьдарч яваа энэ улсыг энэ ард түмнийг өнөөдрийн ийм эмгэнэлт байдалд хүргэсэн дээ.
2015-12-24