Шөнийн нислэг үйлдэж байгаад осолджээ
2015-12-24

 

Налайх дүүргийн Городок тосгонд байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисдэг тэрэг осолдож, цэргийн алба хаагч амь насаа алдаж, бэртсэн осол өчигдөр орой 21:00 цагийн орчимд гарсан байна. Ослын талаар албан ёсны мэдээллийг өнөөдөр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга хурандаа, С.Дашзэвэг, Иргэн цэргийн харилцааны хэлтсийн дарга, хурандаа Ц.Батсайхан нар өглөө.

 

Өчигдөр буюу 12 дугаар сарын 23-ны орой Налайхад байрлах Зэсвэг хүчний 337 дугаар ангийн байрлалд Ми-8 загварын нисдэг тэрэг осолддож нэг хүний амь нас эрсдэж, цэргийн алба хаагч бэртсэн харамсалтай нь осол гарсан. Уг нисдэг тэргээр цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу шөнийн дадлага сургуулилтын нислэг үйлдэж байсан. Ослын улмаас хурд техникч, ахмад Н.Батбаяр амь насаа алдсанд гүнээ харамсаж байна. Сургуулилтын нислэгийн үеэр нисдэг тэргэнд 11 цэргийн цэргийн алба хаагч байсан. Хоёр алба хаагчийн биеийн байдал хүнд хагалгааны дараах байдалтай, дөрвөн цэргийн алба хаагчийн доод мөчийн хугаралттай, нэг цэргийн алба хаагч хавирга хугаралттай, гурван алба хаагч арьсны гуужилттай гэсэн оноштойгоор Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байна. БХЯ, ЗХЖШ-аас алба хаагчдын эмчилгээнд онцгой анхаарч байгаа.

 

Ми-8 нисдэг тэрэгний сургалт дадлагын нислэгт нисэгч, сургагч нисгэгч, аэрдромын хангалтын болон гэрэлтүүлэг дохиоллын инженер зэрэг техникийн бүрэлдэхүүн оролцож үүргээ гүйцэтгэж байсан. Ослын шалтгааныг тогтоохоор БХЯ, ЗХЖШ-ын ажлын хэсэг цагдаа, прокурорын байгууллагынхан үзлэг, шалгалт явуулж байна. Албан ёсны хариу гарах үед ослын шатлгааны талаар мэдээллийг хүргэх болно.

 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн зарим асуултад хариуллаа.

 

-Ослын шалтгааныг тогтоосон дүгнэлт хэзээ гарах вэ?

 

-Хэргийн газар үзлэг шалгалт явагдаж байна. Үүний дараа албан ёсоор хариу гарах байх. Хэдий хугацаанд гэдгийг одоогоор хэлж мэдэхгүй байна.

 

-Нисдэг тэргийг Зам тээврийн яамны захиалгаар нислэг үйлдэж байсан гэх мэдээлэл байна.

 

-Манайх сургалт бэлтгэлийн үндсэн арга хэмжээний төлөвлөгөөнд заагдсаны дагуу сургалтын дадлагыг шөнийн нөхцөлд гүйцэтгэхээр ажиллаж байсан.

 

-Ер нь сургалт дадлагын нислэгийг сард хэдэн удаа хийдэг юм бэ?

 

-Сар бүр шөнийн нөхцөлд явуулдаг. Нэг сард 2-3 удаа зохион байгуулдаг.

 

-Нислэг үйлдсэн Ми-8 нисдэг тэрэг хэдэн онд үйлдвэрлэгдсэн бэ?

 

-Шалгалтын ажиллагаа хийгдэж байна. Хэдэн онд үйлдвэрлэлд орсон, хэрэглэгдсэн зэрэг нь үзлэгийн дараа мэдэгдэнэ.

 

-Нисдэг тэргийг ангийн захирагч жолоодож явсан гэх мэдээлэл байна. Хэр туршлагатай нисгэгч вэ?

 

-Хэргийн газрын үзлэг явагдаж байна.

 

-Сургалт дадлагын нислэг хэрхэн явагддаг юм бэ?

 

-Бүх юм төлөвлөөний дагуу явдаг. Дүрэм журмын дагуу явагдсан байх гэж бодож байгаа.

 

-Зэвсэгт хүчний 337 дугаар анги хэдэн Ми-8 загварын нисдэг тэрэгтэй вэ?

 

-Нисдэг тэрэгний тоог хэлэх боломжгүй.

 

-Амиа алдсан алба хаагч зэвсэгт хүчинд хэдэн жил ажиллаж байсан бэ?

 

-Зэсвэгт хүчинд 17 жил ажилласан алба хаагч байсан. Амь эрсэдсэн алба хаагчийнхаа ар гэрийнхэнд бүх талаар тусламж, дэмжлэг үзүүлнэ.

 

 

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
zochin:
iim saidtai shizotoi turiin nariin bichgiin dargatai yamnii ajil yaj uudtei baikh ve dee khuurkhii duu
2015-12-24
Зочин:
Энэ сэтгүүлчид энд тэнд тийм аятайхан сайхан юм боллоо ирээч гээд дуудаад гуйгаад байхад 1 минут нь тэд гээд мөнгө нэхээд ирдэггүй мөртлөө хүний мууд дурлах болохоороо хэзээ ч хамаагүй очоод л юу ч хамаагүй асуугаад л бие биенээсээ уралдаж сенсеци дэгдээж байхаа болиоч. Учир шалтгааныг нь гүйцэд олж байж ард иргэдэд мэдээлэл тарааж бай л даа
2015-12-24
Зочин:
БОЛЬЁ ОО
2015-12-24
Зочин:
Зөв ш дээ цэргийн нууц Төрийн нууцыг заавал зарлаад байх шаардлага байхгүй сэтгүүлчид асуух асуултаа бас салгаж ялгаж сур
2015-12-24