Америк цэргүүд халдлагын үеэр амиа алджээ
2015-12-24

Афганистанд үүрэг гүйцэтгэж байхдаа амиа золиослогчийн халдлагад өртөж, амиа алдсан АНУ-ын зургаан цэргийн цогцос өчигдөр 19.30 цагт эх орондоо ирсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Нью Кастл хотноо байрлах нисэх хүчний “Деалвар” баазад авчирчээ. Тэдэнд хүндэтгэл үзүүлэхээр Пентагоны тэргүүн Эштон Катчер болон ерөнхий нарийн бичгийн дарга нар ирсэн байна. Катчерийг хүндэтгэл үзүүлсний дараа баазын өмнө байрлах АНУ-ын төрийн далбааг хагас бөхийлгөж, агаарт 10 удаа хий буудсан байна. Халдлага өнгөрсөн ням гаригт болсон бөгөөд “Талибан” бүлэглэлийн дайчин 22 настай эрэгтэй амиа золиослосон гэнэ.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама твиттер хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлсэн байна. Афганистаны Ерөнхийлөгчөөр Ашраф Гани сонгогдсны дараа Америкийн цэргүүдийг гаргахаар мэдэгдсэн билээ. Энэхүү саналыг Обама хүлээн авч, 2016 оны нэгдүгээр сард цэргүүдээ нутаг буцаахаар болсноо мэдэгдсэн ч өнгөрсөн долоодугаар сард удирдагчид харилцан тохиролцоонд хүрч, цэргүүдийн алба хаах хугацааг сунгасан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Обама дэлхийн цагдаа болох гэж улс болгон руу цэрэг илгээж,олон эцэг эхийг үр хүүхдээс нь өнчрүүлж байгаагаа болимоор юм
2015-12-25