Өвөрхангай аймаг хамгийн олон мал тоолуулжээ
2015-12-24

Оны эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр хамгийн олон мал тоолуулсан нь Өвөрхангай аймаг юм байна. Тус аймаг энэ онд 4511 мянга толгой мал тоолуулж хамгийн олон малтай аймгаар тодорчээ. Удаах байруудад Архангай (4457.0 мянга), Төв (4444.9 мянга), Хөвсгөл (4397.2 мянга), Баянхонгор (377168 мянга) аймаг оржээ.

 

Аймгуудын малын тоо толгойн өсөлтийг төрөл тус бүрээр байр эзлүүлсэн аж.

 

 

Адууны тоогоор Төв аймаг (360.4 мянга) тэргүүлж, Архангай (32461 мянга), Өвөрхангай (280.2 мянга), Булган (264.3 мянга), Сүхбаатар (259.6 мянга) аймаг удаалсан байна.

 

Үхэр сүргийн тоогоор Архангай аймаг (544.2 мянга) тэргүүлсэн байна. Удаах байруудад Хөвсгөл (392.0 мянга), Төв (315.6 мянга), Булган (281.6 мянга), Хэнтий (270.5 мянга) аймаг орсон аж.

 

Тэмээн сүргийн тоогоор Өмнөговь аймаг (118.6 мянга) манлайлж, Баянхонгор (44.5 мянга), Дорноговь (36.0 мянга), Говь-Алтай (34.7 мянга), Дундговь (30.8 мянга) аймаг удаалжээ.

 

Хонин сүргийн тоогоор түрүү жил хамгийн олон мал тоолуулсан Архангай аймаг (2317 мянга) тодорсон байна. Удаах байруудад Төв (2265 мянга), Хөвсгөл (2122 мянга), Өвөрхангай (2021 мянга), Хэнтий (1737 мянга) аймаг орсон байна.

 

Ямаан сүргийн тоогоор Баянхонгор аймаг (2314 мянга) тэргүүлж, Өвөрхангай (1968 мянга), Говь-Алтай (1830 мянга), Хөвсгөл (1684 мянга), Ховд (1520 мянга) аймаг удаалжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
ЦДОО:
Өвөрхангай аймаг хамгийн их хувиар/20%/мал нь цөөрсөн мөртлөө хамгийн олон малтай гэж тоологдсон байх юм.ХЭРЭВ ГАН ГАЧИГ БОЛООГҮЙ БОЛ АЛААД ӨГӨХ НЭЭ....
2021-01-15
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-03-09
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-02-29
Зочин:
Хойд жил хамгийн чанартай, эрүүл малтай аймгаар тодороорой. Малчид, малын эмч, менежрүүдэд баяр хүргэе.
2015-12-24