Гацууртын ордыг хэлэлцэхийг дэмжив
2015-12-24

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаанаар Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад Ерөнхий сайд хариуллаа.

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Ноён уулаас Хараа гол урсдаг. Хараа гол бохирдлоо гэж хавь орчмын хүмүүс  ярьж байна. Гацууртын ордыг 100 жилийн өмнөөс ашиглахыг хориглосоор ирсэн. Хэрвээ энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулвал хор уршгийн хариуцлагыг хэн хүлээх юм. Та хүлээх юм уу. Битгий шалчигнаад байгаарай.

 

-Энэ асуудал 3 биш анх удаа орж ирж байгаа. Олон нийт өөрийнхөө үзсэн зүйлийг ярьж байна. Компанийн мэдэлд энэ ордыг өгөх гээгүй. 70 хувийнхаа үр өгөөжийг хүртэнэ. 105 сая ам.долларын өрөнд уначихаад байна. Би таны хэлснээр хариулъя. Энэ хариуцлагыг хэн хүлээх юм.  Битгий шалчигнаад байгаарай. Алтны үнээсээ шалтгаалаад роялтны нэмэгдээд явах юм.

 

УИХ-ын гишүүн Г.Уянга:

-Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурж 4.4 тэрбум ам.доллар манайд орж ирэхээр болсон. Тиймээс Гацууртыг өршөөчих.

 

-Үр ашгийн хувьд хэлэлцээр хийсэн мэргэжлийн хүмүүс ярьсаар байгаад 68 хувь дээр ашгаа авчирлаа. Үүнээс илүү ашиг байхгүй. Энэ уурхайгаас орж ирэх ашгаар бид цэцэрлэг, нийгмийн хамгааллын асуудлаа шийднэ. Ноён уулын хувьд асуудлуудаа оруулсан. Ноён уулыг хамгаалалтад авна. Гацуурт бол газарзүйн хувьд өөр.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, байр сууриа хэлсний дараа Гацууртын ордыг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувийг тогтоох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Мөн Ноён уулыг тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалтыг гишүүд дэмжсэн юм.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Tsl:
Mcs iin Odjargalaaa chi 200 say noyon uuliig hualdaad avchaachee Mongoluun ur houich alttqigaa uultaigaa uldeg
2015-12-25
mongol nuhur:
zunaas hoish noen uuland ninja tavij zoriudaar tedniig turhirch alaan bolgood niigemd ninja nar ballah ni gesen gol yvuulgaa hiij baigaad noen uuliig gadnihand nair tavin byluugaa ideheer ulairch bna. buzar yumiig ch hiij bna daa SAIHANBALAG metiin novshiin gadaadiin zahialgiin uls turchid bolohgui yumiig buulgand hiij baih heregtei haani alba halaatai gedeg dee novshiig nevshirtel ni guvuhsun
2015-12-25
Цццц:
Тийм л бдаг гэсэн шуу.Тэр нинжа нэртэй хүмүүсийн цаана чинь мөнгөтэй баян нөхдүүд тэдний гар хөл болсон рецедив шоронгийн гарууд л бдаг гэсэн шүү.
2015-12-24
aaa:
Сайн байна. Ноён уулыг минь тусгай хамгаалалтанд аваад энд тэндээс очиж байгаа шоронгийн хулгайч нарыг нь нутаглуу нь явуулаасай хэд хоноол хүн бэртэж хүн алуулах юм. ямар ч аймар аймар нэртэй атаманууд буу барьсан хутга гаргасан хүмүүс л байж байхын байнлээ
2015-12-24
m:
zuvuu zuv
2015-12-24