Дарханы 16 давхар хяналтын камертай болжээ
2015-12-24

Саяхныг хүртэл Монголын хамгийн өндөр барилга гэгдэж байсан Дархан хотын 16 давхар барилгыг камерын системд холбожээ. Тус барилгын ашиглалт, хяналтыг сайжруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд 20 ширхэг хяналтын камерыг барилгын дотор болон гадна талд суурилуулсан аж.

 

Одоогоос 30 жилийн өмнө Армен улсын барилгачид барьж, ашиглалтад оруулан Дарханчуудад хүлээлгэн өгч байжээ. Тус барилгын цахилгаан шатны ажиллагаа зогсож, хогонд дарагдан, элдэв гэмт хэрэг гарч оршин суугчдыг бухимдуулж байсан тохиолдол бий. Тэгвэл тус барилгын асуудалд аймаг, орон нутгийн зүгээс анхаарал хандуулж байгаа ажээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин