Эмнэлэгт гал гарч, 25 хүн амиа алджээ
2015-12-25

 

Саудын Араб улсын баруун өмнөд хэсэгт байрлах Жазан хотын “General” эмнэлэгт өчигдөр 19.00 цагийн орчимд гал гарсны улмаас 25 хүн амиа алдаж, 107 хүн шархтсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Гэрчүүдийн мэдээлснээр “Гал нэг давхарын харуулын байрнаас эхэлж гарсан” гэв.

 

Тус эмнэлгийн нэгдүгээр давхарт төрөх тасаг, эрчимт эмчилгээ, хүлээн авах тасаг байрладаг байна. “Амиа алдагсдын дунд жирэмсэн эхүүд байсан” хэмээн аврах албанаас уламжлав.

 

Галын улмаас түлэгдэж, шархтсан хүмүүсийг тус эмнэлгээс 25 км-ийн цаана байрлах Жазан хотын төв эмнэлэгт шилжүүлсэн байна. Дээрх ослын дараа тус улсын эзэн хаан Салман орон даяар гашуудал зарлаж, галын шалтгааныг нэн даруй тогтоохыг албаны хүмүүст даалгажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин