Намын жагсаалтаар сонгогдох эрхмүүдийн нэрийг бичихгүй
2015-12-25

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Сонгуулийн хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей танилцууллаа.  Сонгуулийн санал хураалтын өдөр сонгогчдын саналыг автомат машинаар тоолоод, 24 цагийн дотор хяналтын тооллогыг хэсгийн хороодын 50 хувьд нь гараар тоолох саналыг дэмжжээ.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж байна.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Сонгуулийн хуулиар хүн дугуйлах гээд байна уу, нам дугуйлах гээд байна уу. Намын ард нуугдаад ороод ирсэн гээд өмнөх парламентын баталсан хуулийг  надад наагаад байдаг юм.  Би өрөө төлөх гээд намын жагсаалтын нэрийн ард хүний нэрийг бичихээр болсон уу гэдгийг тодруулмаар байна. Сонгуулийн хуульд дээрх хуулийг санаачилсан хүнийг нэг би. Гэвч ажлын хэсэгт хууль санаачлагач ордоггүй болохоор хуулийн төслийн гол агуулга дэмжигдэж үү гэдгийг мэдмээр байна.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей:

-О.Баасанхүү нарын гишүүний хуулийн төсөлд тусгагдсан зарчмын шинжтэй гол асуудлыг зайлшгүй харгалзаж үзээч гэдэг санал “Шударга ёс” эвслээс ирсэн. Үүнийг харгалзаж үзсэн. Тухайн нам эвслээс нэр дэвшчихээд сонгогдсоныхоо дараа өөр намд элсвэл тухайн хүчин нь нэр дэвшигчээ татна гэсэн төсөл байсан. Үүнийг харин Сонгуулийн хуулиар  биш УИХ-ын тухай хуулиар шийдэх юм байна гэж үзсэн. Тогтолцооны хувьд 2012 оны сонгуулийнх хэвээр 48:28 гэсэн зарчмаар явж байгаа. Мөн 28 хувь тэнцүүлсэн нэр дэвшигчийг бүсчилсэн биш томсгосон тойргоор байхаар санал нэгдсэн.  Түүнчлэн намын жагсаалтаар  сонгохдоо 2012 оны сонгуулийн системээр явуулахаар болсон.  Улс төрийн намуудыг саналын хуудсанд оруулах заалтаар хуулиар хамгийн олон суудалтай нь эхэлж бичүүлэхээр байсан. Гэвч УДШ-д бүртгүүлсэн дарааллаар явуулах болсон.

 

СЕХ-ны дарга Д.Содномцэрэн:

Намуудыг саналын хуудсан бичихдээ УДШ-д бүртгүүлсэн дарааллаар нь бичихээр заасан. Энэ хуулиар явна. Өнөөдрийн байдлаар Монголд 24 нам байна. УДШ-ээс намуудын бүртгэсэн дараалал ирүүлсэн. Бүртгүүлсэн он дарааллаараа эхлээд МАН, АН зэргээр байгаа. УДШ-д анх бүртгүүлсэн дарааллаараа явдаг. Дараа нь дүрэмдээ өөрчлөлт оруулсан эсэхийг тооцохгүй.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Бүртгэлийн тухай хуулиар  бол шинэчилсэн бүртгэлээр явуулна гэж заасан байдаг. Хэрвээ анх бүртгүүлснээрээ бол МАН, МАХН хоёр л шодох ёстой. Дараалал уг нь ямар ч ач холбогдолгүй зүйл.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей:

-Ажлын хэсгээс анх гаргахдаа саналын хуудсанд намуудын дарааллыг шодно гэсэн зүйл яригдаагүй. Харин анх бүртгэгдсэнээрээ саналын хуудсанд бичигдээд явна гэж ярилцсан.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Ажлын хэсэг чамгүй сайн ажиллажээ. Тэр талаасаа 50 хүртэл хувийг нь гар аргаар тоолно гэж байгаа нь зөв.  Харин 24 цагийн дотор санал тооллого явуулна гэдэг чинь урт болсон байна.  Өглөөний 6.00 цаг гэхэд  тоолж дуусна гэвэл яах вэ? Амь тавих гэж байгаа хүмүүс чинь 24 цагийн дотор юу ч хийж болно шүү дээ. Намын нэрийн ард байхыг ард түмэн зөвшөөрөхгүй байгаа юм. Намаар дугуйлъя гэвэл намыг хэн төлөөлөх юм бэ? Нам дугуйлаад хүнээ дугуйлах нь зөв байх аа. Үүнийг зохицуулах боломж хэр байна вэ?

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
tooni mashin yaj ajildag veee
2015-12-27
irgen:
Namin nereer yamar hulgaichuud shurgalah ni todorhoi. Neriig ni bichihgui gedeg chini yu gesen ug ve hulgaichuudaa.
2015-12-25
Зочин:
Сонгуульд намын нэр дугуйлах есгуй! Сонгогчид амьд хунийг еерсдийн телеелел болгож сонгох естой! Нам гэдэг чинь хумуусийн узэл санааны нэгдэл болохоос амьд бодьгал биш учраас амьгуй зуйлийг сонгох шаардлагагуй! Сонгогдсон гишууд еерсдийн узэл бодлоор нэгдэж, намын булэг байгуулдаг юм байгаа биз! Сонгогчидоор нам нэртэй булэглэлээ сонгуулж, олонхи болох гэсэн арчаагуй аргаасаа салах хэрэгтэй!!!
2015-12-25
иргэн:
Иргэд Сонгогчид намын нэр дугуйлагүй гэдгээ маш сайн мэддэг болсон доо Хэнч ч намын нэр дугуйлахгүй харж л байгаарай
2015-12-25
Зочин:
Ардчилсан намд хүний нэрээр хэнч орж чадахгүй болохоор л намын жагсаалт гэсэн юмаар хулих амьтасаа оруулах юм байна лдаа
2015-12-25
Би:
Намын жагсаалтаар норох эрхэмүүдийн нэр бичихгүй бол энэ 3.Энхболд гэгч засаршгүй амьтан дахиад ороод ирэх нь лдээ
2015-12-25
иргэн:
Намын нэр дугуйлахгүй хүний нэр дугуйлна л гээд байгаа шүү дээ Янз бүхийн аргаар бултаад намын нэр дугуйлхаар хийх гээд байна аа даа
2015-12-25