Шингэрүүлсэн хийнд хордож нас баржээ
2015-12-25

Ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хийнд хордож нас баржээ. Цагдаагийн байгууллагад Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр “Яргайтын 14 дүгээр гудамжинд хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл иржээ.

 

Дуудлагын дагуу шалгахад тус дүүрэгт оршин суух 16 настай, эрэгтэй Э нь ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хийнд хордож нас барсан байжээ. 

 

Уг хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин