Дирк Новицки бүх цаг үеийн 6-р байрт бичигдэж эхэллээ
2015-12-25

НБА-ийн Даллас Маверикс багийн лидер Дирк Новицки Бруклин Нетс багийн эсрэг хийсэн тоглолтонд 10 оноог авснаар Шакил О’Нилийг гүйцэж, бүх цаг үеийн оноо авалтын жагсаалтын 6-р байрт бичигдэж эхэллээ.  Шакил О’Нилийг НБА-д 1207 тоглолтыг хийж, 28596 оноог авсан харин түүний энэхүү амжилтыг Дирк Новицки 1292 дахь тоглолтоо хийж шинэчлэлээ. Бүх цаг үеийн оноо авалтын жагсаалтыг домогт Карим Абдул-Жаббар 38387 оноотойгоор тэргүүлж, Карл Малоне, Коби Брайант, Майкл Жордан, Уилт Чемберлен нар эхний тавд бичигддэг юм. Дирк Новицки Бруклин Нетсийн эсрэг 22 оноог авснаар нийт 28609 оноотой болсон байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин