УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг тусад нь явуулна
2015-12-25

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа юм.  Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, хариулт авлаа.

 

 УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:

-Сонгуулийн хуулийг бид өөрсдөдөө тааруулж хийх ёсгүй. Биднийг төлөөлж явуулдаг ард  иргэдийн саналыг тусгаж, зөрчилдөөнтэй заалтуудыг засч залруулж оруулж ирэх ёстой. Нам дугуйлах санал өмнөх зөрчлөө оруулж ирж байна уу. Мөн саналын хуудсыг гар аргаар тоолно гэж байгаа. Гар аргаар тоолоод зөрчилдөөнтэй зүйл гарвал аль саналыг нь зөрчилтэйд тооцох вэ?

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей:

-Нам биш хүнийг дугуйлъя гэдэг зарчмын зөрүүтэй санал олонхийн дэмжлэг аваагүй.  Мөн 2012 оны сонгуулийн тогтолцоог хэвээр хадгалахаар болсон. Санал тоолох төхөөрөмжөөр тоолсон тооллого үндсэн санал хураалт. Харин 50 хүртэл хувь дээр нь техникийн тоолого хийнэ.  Хэрвээ зөрчил гарвал бусад асуудлаар зохицуулаад явна. Улс төрийн намын төлөөллийг сонгуулийн зохион байгуулалтын явцад оруулахаар ярьсан. Гэхдээ төсөл дээр сонгууль зохион байгуулах явц тусгасан. Техникийн тооллого зохион байгуулах журмыг СЕХ гаргана. Хяналтын тооллогын үед улс төрийн намын болон иргэдийн төлөөлөл байна.  Нам эвслээс нэр дэвшиж сонгогдсоны дараа өөр намд элсэхийг бусад хуулийн төслөөр зохицуулахаар болсон.

 

УИХ-ын гишүүн Л.Цог:

-Холимог тогтолцоогоор явуулсан ч нам биш хүнийг сонгохоор Үндсэн хуульд заасан. Мөн УИХ-ын тангараг өргөчихөөд өөр нам элсэхийг УИХ-ын болон Намын тухай хуулиар сонгоно. Намын нэрийн жагсаалтаар оруулахдаа урд нь хүн дугуйлах шаардлагатай. Өөр хууль зөрчсөн зүйл байхгүй. Маргааны хувьд Үндсэн хууль зөрчөөгүй. СЕХ-ныхон Дээд шүүхийн тогтоолын ярьсан. Хууль зөрчөөгүй.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараа санал хураалт явууллаа.

 

Сонгуулийн хуулиар УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг тусад нь явуулахаар тусгасан байна. УИХ-ын сонгуулийн санал хураалтыг сонгуулийн жилийн 6 сарын сүүлийн долоо хоногийн ажлын аль нэг өдөр байх бол орон нутгийн сонгуулийг 10 дугаар сард явуулахаар  заасныг дэмжив.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
shudrag bolmo
2015-12-27
Зочин:
neg huudsand neg l huniig
2015-12-27
Зочин:
neg huudsand negees iluu hun duguilah
2015-12-27
ММ:
Яана яана даа Монголчууд минь. Энэ соиотой 76-г яах вэ. Монголд одоо хувьсгал хийхээс өөр зам үлдэхгүй нь бололтой
2015-12-25