Талибанчуудтай тагнуулын мэдээлэл солилцоно
2015-12-25

Сири улсад агаараас цохилт өгч буй Оросын тусгай хүчин Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг устгахын тулд Афганистаны хэт даврагч “Талибан” бүлэглэлтэй хамтрахаар болсон талаар “TASS” агентлаг мэдээллээ. Хоёр тал тус бүлэглэлтэй холбоотой тагнуулын мэдээлэл солилцохоор тохиролцсон байна.

 

“Афганистан улсад “Халифын вант улс” бүлэглэл 3000 гаруй дайчинтай болж, талибанчуудад шахалт үзүүлэх болсон” хэмээн Пентагон мэдээлсэн юм. “Тус бүлэглэл зэр зэвсэг болон хүн хүчээрээ талибанчуудыг ардаа орхиж буй учир тэд Оростой хамтрахаас өөр гарцгүй болсон” хэмээн нэгэн эх сурвалж ярьжээ.

 

Орос улс талибанчуудтай хамтарснаар Хойд Кавказын босогчид “Халифын вант улс” бүлэглэлд элсэх, мөн нутаг буцахыг хориглох төлөвлөөтэй байгаа юм. Одоогоор Орос, талибанчуудад ямар төрлийн мэдээлэл өгөх нь тодорхойгүй байгаа ч энэхүү мэдээллийн дараа “Халифын вант улс” бүлэглэл твиттер хуудсаараа дамжуулан Оросыг дахин заналхийлсэн байна. Тэд “Орост удахгүй цус урсах болно” гэж жиргэжээ.  

 

Өнгөрсөн оны долоодугаар сард талибанчууд тус бүлэглэлтэй нэгдэхийг хүссэн ч “ИСИС”-ийн тэргүүн Бакар аль Багдад талибанчуудыг “араатнууд” гэсэн юм. Энэхүү мэдэгдлийн дараа хоёр бүлэглэлийн харилцаа муудсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
fvdfvdvd:
ene oirhi dornod gej baildahaas uur yum medehgui nuhduud yum uu
2015-12-28
Зочин:
K k shashin damjsan gerlelt
2015-12-26